x

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлага бий болно

Үргэлжлэл... Өмнөх бичвэрийг Энд-ээс үзнэ үү.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” буюу УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч даваа гаригт /2026.03.09/ УИХ-д өргөн барьжээ. Хоёр хоногийн дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, NTV телевизийн эфирийг бүтэн зургаан цаг эзэгнэв.

Өөрийнх нь хэлснээр бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс болж студид ирэхэд хүрсэн, Ерөнхийлөгч дарангуйлал тогтоох гэж байгаа учраас парламентын ардчиллаа хамгаална гэв. Үүндээ парламентад суудалтай улс төрийн намууд, ялангуяа хамтарсан Засгийн газарт ажилласан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 126 суудалтай парламентыг бий болгоход хүчин зүтгэсэн АН, ХҮН-ын дарга нарыг татан оруулахаар шахалт үзүүлэх маягтай үг хэлнэ лээ. Хэрвээ нь бүтэхгүй бол орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ шүү, 2019 онд Сүхбаатарын талбайг дүүргэж чадсан хүн шүү... гэх сүрдүүлгийг ч нэг бус удаа хэлсэн.

Ерөнхий сайд асны энэ ярилцлагын тухай улс төр судлаач Ц.Чинбат “Ярианых нь 70-80% нь 'субьектив' байсан. Субьектив гэдэг нь хувь хүн рүү хандахыг хэлдэг юм. Мөн 'обьектив' гэж их ярьсан. Харамсалтай нь 5 цаг гаруйн ярилцлагад ганц ч обьектив буюу том бодлого, асуудал руугаа хандсан зүйл байсангүй” хэмээн бичжээ. Тодорхой хэлбэл, Ерөнхий сайд асны УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгч байгаа үнэлгээ ч бас хэт субьектив хандлагатай байв. Энэ хууль батлагдвал өөрөө хамгийн түрүүнд бүрэн эрхээсээ салах вий гэдэг айдас нэн тэргүүнд байсан байх. Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд гомдсон, өс санасан ч байх. Түүнээс биш МАН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа бол “парламентын дархлаа” энэ тэрийн талаар огтхон ч санаа зовж яваагүй л хүн. Чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуулгад хариулах гэж орж ирчихээд асуултанд хариулахын оронд загнаж зандраад гардаг байлаа. Ямар сайндаа УИХ-ын гишүүд “парламент гэдэг Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо” гэж халаглаж суух вэ.  

Тийм болохоор энэ бүх субьектив үнэлэлт, дүгнэлтийг орхиод баримт буюу хуулийн үндэслэл рүүгээ орцгооё.

Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн З-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан.

Гэвч УИХ-ын тухай хуульд “гэмт хэрэгт холбогдсон бол түдгэлзүүлэх”, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол гишүүнээс эгүүлэн татах” тухай процессийг бичсэн боловч Үндсэн хууль зөрсөн тохиолдолд эгүүлэн татах тухай нь огт бичээгүй. Энэ шалтгаанаар “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг Цэцийн дүгнэлттэй УИХ-ын гишүүн өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа. УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан боловч үүний араас хийх ёстой ажлаа хийгээгүй гэсэн үг. Шалтгааныг нь “УИХ-ын дэд даргаас нь огцруулчихсан шүү дээ, хариуцлагыг давхардуулахгүй” гэх утгатай зүйл ярьцгаадаг. Гэтэл Үндсэн хуульд “хариуцлага тооцох, албан тушаалаас нь огцруулах” тухай биш, харин “эгүүлэн татна” гээд тов тодорхой биччихсэн. Энэ бол эхний шаардлага. Тиймээс “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн 66.2.3 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн УИХ-ын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргаж УИХ-д танилцуулсан" тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг УИХ-ын тухай хуульд оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Хоёр дахь нь, хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд нэр дэвшүүлсэн нам, эвслийн төлөөлөх байгууллага нь эгүүлэн татах саналаа УИХ-д оруулж, УИХ нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж шийдвэрлэх,

Гуравдугаарт, гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан буюу:

-Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй;

-Хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу УИХ-ын ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;

-Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн асуудлаар иргэний гаргасан гомдлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл Дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураа олонхын саналаар шийдвэрлэх.

Ийм гурван үндэслэлээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн бариад байна. Хуулийн төсөл Засгийн газраас “виз” аваад УИХ-д өргөн баригдчихсан. Хэлэлцэх асуудлыг хурдавчилна гэдгээ УИХ-ын дарга хэлчихсэн. Эсэргүүцэж байгаа нь УИХ-ын гишүүд.

Эсэргүүцэх болсон шалтгаанаа “парламентын дархлаа, эв нэгдлийг сулруулна” гэж тайлбарлаж байгаа боловч үнэн хэрэгтээ “Хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэдгээс хамгийн их болгоомжилж байгаа юм билээ. Дам сонсоход УИХ-ын зарим гишүүд мөн адил утгатай төсөл боловсруулаад явж байсан. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг 2028 оны сонгуулийн дараа эхлүүлэхээр төлөвлөж байсан юм байна. Харин Ерөнхийлөгч хэрэгжих хугацааг нь наашлуулчихсан. Ийм л шалтгаанаар парламент, Ерөнхийлөгч хоёрын дунд зөрчил үүсээд байна даа. Гэхдээ хуулийг батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрх. Ямартай ч хуулийн төсөл хэлэлцүүлэг орж ирнэ, парламент дээр нээлттэй ярилцана. Тэр цагт манай парламент ямар гаргалгаа гаргаж ирэхийг харж л байя.

Улс төр судлаач Ц.Чинбат “Парламентад, Ерөнхий сайд, Засгийн газарт ч ёс зүйн код гэж байдаг. Тэрийг нь хувь хүний мораль буюу ёс суртахуун авч явдаг. Ёс зүйн кодтой байдаг учраас гаднын орнуудад "ёс зүйн хариуцлага" гэж хүлээдэг, хувь хүн өөрөө зүй бус алдаа хийснийхээ төлөө өөрөө уучлалт гуйгаад огцордог. Ингэж байж парламент, Засгийн газар өөрөө ёс зүйн дархлаатай болдог. Тэгж байж иргэд нь ёс зүй шаардах эрхтэй байдаг” гэсэн байна лээ. Манайхан ч гэсэн дуурайгаад "Ёс зүйг хуульчилдаггүй" гэж ярьцгаадаг. Гэвч манайхны ёс зүй, гадныхны ёс зүй хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа байна аа. Хариуцлагын систем нь ч гэсэн тэс ондоо. Хамгийн сүүлд Японы парламентын нэг гишүүн “Манайх цагаан будаа худалдаж авдаггүй учраас үнийг нь мэдэхгүй” гэж хэлснийхээ төлөө уучлал гуйгаад огцорч сонсогдсон. Харин манайд бол талхны үнэ мэдэхгүй байх нь бараг улс төрийн “соёл” болчихсон. УИХ-ын тогтоолоор баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд 3 төрлийн хариуцлагыг бичсэн байдаг. Сануулга өгөх, уулчлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалинг 6 хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах. Хамгийн сүүлд Мөнхтөрийн Нарантуяа гишүүн нийгмийн сүлжээгээр бараан бутээгдэхүүн сурталчилсныхаа төлөө сануулга авсан. Сануулга аваад шал дордов гэдэг болоод явж байгаа. Өмнөх парламентын нэг нөхөн цалингаа хасуулсан. 

Япон нөхөр өөрөө аягүй мундаг ёс зүйтэй хүн байгаад саналаараа огцроогүй л байх. Ард нь тэр ёс зүйг нь кодолж байгаа хариуцлагын маш хүчтэй механизм ажиллаж байна аа гэсэн үг. Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь. Парламентын хүч нь улс төрийн намууд. Улс төрийн намууд хүчтэй, хариуцлага өндөртэй байж парламент хүчтэй байдаг. Тиймээс нэр дэвшүүлсэн гишүүнээ эргүүлэн татах эрх нь улс төрийн намд, сонгосон тойргийн гишүүнээ эргүүлэн татах эрх нь сонгогч иргэнд байх ёстой.   

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Martha Leo (45.130.105.200)
    I kinda told the expert ProfessorVenom69 that I am going to recommend him everywhere. He helped me catch my cheating husband and assisted me in getting evidences for the divorce, He has been cheating on me with one of his co-workers for almost 2 years, I just had to do something about it so I contacted ProfessorVenom69 via gmail who helped me gain access to his emails, Social media, chats, calls and messages, I also was able to track his live location which was how I actually caught him with the home wrecker. It ended well for me though, I am good on my own now knowing I am free from his deception and tricks. If you are in a similar situation you can contact him at ProfessorVenom69 @ gmail . Com for help. You can trust him
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
  • Martha Leo (45.130.105.200)
    I kinda told the expert ProfessorVenom69 that I am going to recommend him everywhere. He helped me catch my cheating husband and assisted me in getting evidences for the divorce, He has been cheating on me with one of his co-workers for almost 2 years, I just had to do something about it so I contacted ProfessorVenom69 via gmail who helped me gain access to his emails, Social media, chats, calls and messages, I also was able to track his live location which was how I actually caught him with the home wrecker. It ended well for me though, I am good on my own now knowing I am free from his deception and tricks. If you are in a similar situation you can contact him at ProfessorVenom69 @ gmail .Com for help. You can trust him
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (105.119.38.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (105.119.38.217)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
  • Camila Sophia (143.105.174.227)
    I can't express my gratitude enough to Dr Zuma for making me a living testimony. i have battled with HERPES SIMPLEX VIRUS 2 for about 6years now, and i have done all i can to make sure i am cured but nothing worked out, but miraculously my friend invited me to see a video on his Blog and as i visited i decided to see few of the comment below, and i found some people talking about Dr Zuma, and i decided to contact this great herbal healer to also help me, so i wrote to him, and he replied me back and assure me that i will get a cure for my HERPES SIMPLEX VIRUS 2. After preparing my medicine he sent it to me and when I started using it for 3weeks i was completely cured, I am a living testimony and assure anyone with the same illness that you can also be cured if you also contact this great man on his Email. spiritualherbalisthealing@gmail.com
    2026 оны 04 сарын 09 | Хариулах
  • Robert Alfred (194.107.160.193)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 04 сарын 07 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.32.91)
    Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
    2026 оны 04 сарын 03 | Хариулах
  • Mona (98.97.79.213)
    Hi My name is Mona. I just want to share my experience with the world on how I got my love back and saved my marriage… I was married for 7 years with 4 kids and we lived happily until things started getting ugly and we had fights and arguments almost every time… it got worse at a point that he filed for divorce… I tried my best to make him change his mind & stay with me cause I loved him with all my heart and didn’t want to lose him but everything just didn’t work out… he moved out of the house and still went ahead to file for divorce… I pleaded and tried everything but still nothing worked. The breakthrough came when someone introduced me to this wonderful, great spell caster Dr Zuma, who eventually helped me out… I have never been a fan of things like this but just decided to try reluctantly cause I was desperate and left with no choice… He did special prayers and cast a love spell on him. Within 24hours he called me and was sorry for all the emotional trauma he had cost me, he moved back to the house and we continue to live happily, the kids are happy too and we are expecting our fourth child… I have introduced him to a lot of couples with relationship problems across the world and they have had good news… Just thought I should share my experience cause I strongly believe someone out there needs it… You can contact him on spiritualherbalisthealing@gmail.com visit https://spiritualwork.mozellosite.com
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
  • Claudia Memphis (212.227.32.199)
    Love is not as easy as people make it look like and in love commitment is key, commitment reveals who is true and who is not, I fell in love with the wrong one who was not committed, who did not to sacrifice for what we had, I was lied to and played on, I was seeing the signs but was not sure what it was until my sister told me about Mac and his team (macprivateinvestigators @ gmail .com) who helped expose my husband and all his secrets on how he was involved with other women, the evidence provided made the divorce case easy for me, now I feel free.
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
  • Claudia Memphis (212.227.229.217)
    Love is not as easy as people make it look like and in love commitment is key, commitment reveals who is true and who is not, I fell in love with the wrong one who was not committed, who did not to sacrifice for what we had, I was lied to and played on, I was seeing the signs but was not sure what it was until my sister told me about Mac and his team (macprivateinvestigators @ gmail .com) who helped expose my husband and all his secrets on how he was involved with other women, the evidence provided made the divorce case easy for me, now I feel free.
    2026 оны 03 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав 12 цаг 11 мин Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж 12 цаг 15 мин Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ 12 цаг 17 мин Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсэг байгуулав 12 цаг 21 мин Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэж үзэв 12 цаг 21 мин Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна 12 цаг 27 мин “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулна 12 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 4-6 хэм дулаан 12 цаг 38 мин Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 15 цаг 5 мин Толь руу нулимахаа больцгооё...  15 цаг 20 мин С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 15 цаг 36 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 16 цаг 0 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 1 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 16 цаг 6 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 17 цаг 52 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 17 цаг 55 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 17 цаг 59 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 18 цаг 1 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 18 цаг 10 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 20 цаг 26 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Чойбалсангийн сэжигтэй үхэл Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Top