x

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо

 Монголын Мянганы сорилтын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг “Усны тухай ярилцъя” сэтгүүлчдийн уулзалт шинээр байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт боллоо.

Монголын Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд нийслэлийн ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2021 оны гуравдугаар сарын 31-нээс эхлэн таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлж, дуусаж байна. Үүнийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ улс орны ирээдүйн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна.  Хөтөлбөр товлосон хугацаанд амжилттай хэрэгжиж дуусаж байгаа бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, 2025 оны есдүгээр сард хүлээлгэн өгчээ.

Харин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон байна. Хоорондоо харилцан уялдаа бүхий энэхүү гурван төсөл нь усны салбарт сүүлийн 30 жилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд ус хангамжийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдэхээрээ онцлогтой. Тодруулбал, “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бий болгох” төслийн үр дүнд хотын нийт ус хангамж 50 сая хүртэлх шоо метрээр нэмэгдэнэ. Тэгвэл “Хаягдал ус дахин боловсруулах” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн нь хамт барьжээ. Нийт 17 байгууламжаас бүрдэх энэ үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг боловсруулж, жилд 18 сая хүртэл шоо метр дахин ашиглах цэвэрлэсэн усыг дулааны гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцын хэрэгцээнд нийлүүлж, эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усыг ашиглах боломжийг бий болгож байгаа юм.

Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээний 85 хүртэл хувийг дахин боловсруулсан усаар орлуулж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэл шоо метрээр бууруулах тооцоо гарсан байна. Дөрөв хоногийн дараа албан ёсоор нээх уг үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт, монгол инженерүүдийн хөдөлмөр зүтгэл, америк мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулснаараа онцлогтой. Хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгоно. 

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт хамгийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмж ашиглах тул дийлэнх үйл ажиллагааг автоматчилжээ. Үйлдвэр ашиглалтад орсны дараа үйл ажиллагааг 46 хүн хариуцаж ажиллах юм байна. Мөн ДЦС-уудад 10 орчим ажлын байр шинээр бий болно. Эдгээр хүний нөөцийг үйлдвэрийн туршилт тохируулгын явцад дахин сургаж чадавхжуулахаар төлөвлөжээ. Уг үйлдвэрийн ажлын хүрээнд 1000 голчтой шугам хоолойг авто зам хаахгүйгээр газар доогуур сүвлэн барьсан бөгөөд ийм туршлага манай улсад өмнө байгаагүй аж. Дэлхийн олон улс оронд ус дамжуулахад ашигладаг уян ширмэн хоолой тавьж, үйлдвэрлэгчийн зүгээс дунджаар 100 жилийн баталгаа өгсөн байна.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдээс гадна ус гүн цэвэршүүлэх болон дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулав. Улмаар ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатарын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав 12 цаг 29 мин Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж 12 цаг 33 мин Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ 12 цаг 35 мин Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсэг байгуулав 12 цаг 39 мин Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэж үзэв 12 цаг 39 мин Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна 12 цаг 45 мин “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулна 12 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 4-6 хэм дулаан 12 цаг 56 мин Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 15 цаг 23 мин Толь руу нулимахаа больцгооё...  15 цаг 38 мин С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 15 цаг 54 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 16 цаг 18 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 19 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 16 цаг 24 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 18 цаг 10 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 18 цаг 13 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 18 цаг 17 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 18 цаг 19 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 18 цаг 28 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 20 цаг 44 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Чойбалсангийн сэжигтэй үхэл Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Top