x

Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг шаардав

Энэ сарын 5-ны өдөр Унгарын нутаг дэвсгэрт Украины бэлэн мөнгө зөөдөг хамгаалагч нарыг саатуулах явцад хураан авсан мөнгөн дэвсгэртүүд, алтан гулдмайнуудыг эргүүлэн өгөхийг Украины тал шаардсан байна.

“Австри улсаар дамжин өнгөрч явсан банкны бэлэн мөнгө зөөдөг хуягласан хоёр автомашиныг Унгарын эрх баригчид дээрэмдэж, гэгээн цагаан өдрөөр мөнгө, үнэт металлыг хулгайлан авснаас хойш гурван хоног өнгөрч байна” гэж Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига өчигдөр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. “Энэ мөнгө бол Унгарын, тус улсын засгийн газрын мөнгө биш, энэ бол Украины төрийн өмчийн "Ощадбанк"-ны мөнгө, өөрөөр хэлбэл, Украины татвар төлөгчдийн мөнгө” гэдгийг тэрбээр дурдсан байна.

Үүний сацуу "Ощадбанк" банкны зүгээс бэлэн мөнгө зөөдөг автомашинууд, бэлэн мөнгө, үнэт металлыг буцаан өгөхийг Будапештээс шаарджээ. Шаардлагад дурдсанаар, "Ощадбанк" ба Австрийн "Райффайзен" банкны хооронд байгуулсан олон улсын хэлэлцээрийн дагуу дээрх ачааны бичиг баримтыг олон улсын дүрэм журмын дагуу зохих ёсоор бүрдүүлсэн байна.

Үүний сацуу Унгарт баривчлагдсан Украины банкны бэлэн мөнгө зөөдөг 7 хамгаалагч эх орондоо эргэн ирсэн тухай баасан гарагт сайд А.Сибига мэдээлжээ. Үүнээс нэг өдрийн өмнө “Ощадбанк”-ы бэлэн мөнгө зөөдөг хоёр автомашиныг Унгарт саатуулан шалгасан бөгөөд эдгээр машинд 40 сая доллар, 35 сая евро, 9 кг алт байсан аж.

Харин Унгарын эрх баригчид мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Украины Аюулаас хамгаалах албаны генерал асан болон цэргийн хэрэгт мэргэшсэн хэд хэдэн хүний удирдлага дор мөнгө, үнэт металлыг зөөвөрлөх ажиллагааг зохион байгуулсан гэж Унгарын тал үзэж байна. Үүнтэй холбогдуулан Унгарын Гадаад хэргийн сайд П.Сийярто нэн даруй хариу өгөхийг Киевээс шаарджээ. Түүний хэлснээр, нэгдүгээр сараас хойш Унгарын нутгаар дамжуулан 900 сая доллар, 420 сая евро болон 146 кг алтыг тээвэрлэсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Украины Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Унгар руу явахгүй байх, тус улсаар дамжин зорчихгүй байхыг украинчуудад уриалжээ.

Сүүлийн өдрүүдэд Киев, Будапештийн харилцаа нэлээд хурдцадлаа. Учир нь, нефть дамжуулах “Дружба” хоолойгоор Оросын газрын тосыг Унгар руу тээвэрлэх явцыг сэргээхээс Киев татгалзаж байна хэмээн үзэж буй Унгарын тал Европын Холбооноос Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлд хориг тавьжээ. Украины тал Унгарын төлөөлөгчдийг нефтийн хоолойн эвдэрсэн хэсэгт нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд уг хоолой Оросын дайралтад өртөн эвдэрсэн гэж мэдэгдэж байгаа юм.

Энэ сарын 5-ны өдөр Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэхдээ, 90 тэрбум еврогийн зээлийг бойкотлож байгаа хүний утасны дугаарыг Украины зэвсэгт хүчинд өгнө, түүнтэй өөрийнхөө хэлээр ярилцана биз гэсэн нь Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Унгарын сөрөг хүчнийхэн ба Европын Комиссын зүгээс ширүүн шүүмжлэлтэй тулгарсан байна.

Эх сурвалж: DW 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав 12 цаг 4 мин Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж 12 цаг 8 мин Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ 12 цаг 10 мин Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсэг байгуулав 12 цаг 14 мин Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэж үзэв 12 цаг 14 мин Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна 12 цаг 21 мин “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулна 12 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 4-6 хэм дулаан 12 цаг 31 мин Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 14 цаг 58 мин Толь руу нулимахаа больцгооё...  15 цаг 13 мин С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 15 цаг 29 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 15 цаг 53 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 54 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 15 цаг 59 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 17 цаг 45 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 17 цаг 48 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 17 цаг 52 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 17 цаг 54 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 18 цаг 3 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 20 цаг 19 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Чойбалсангийн сэжигтэй үхэл Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Top