x

Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг

Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг

“Ж.Батмөнх-100”

Туйлширдаг монголчууд Ю.Цэдэнбалыг санагалзахдаа Ж.Батмөнх гуай руу мөн ч их дайралт гүтгэлэг хийсэн дээ. Харин тэгш тоотой нэгэн зууны ойгоор нь арай ч тэгэхгүй байх гэж итгээд хэдэн мөр тэрлэж байна. Гарчигт би өөрийгөө мандуулчихлаа, хүлцээрэй. Би хэргээр зорьж зүтгээд мөнхжүүлсэн юм биш. Эртэй сайнтай би биччихсэн ч юм биш, хэн нэгэн хүн бичих л байсан байх. 

Намтар–түүх судлалын энэхүү ном бүтээхэд урам өгч, зоригжуулж, бүр араас ямагт шилбүүрдэж ирсэн Баабар маань энэ бүтээлийг 2013 онд надад тулгаж өгөөгүйсэн бол би Жамбын Батмөнх гэдэг тэр түүхэн хүнийг бараг танихгүй, мэдэхгүй чигээрээ дуусах байжээ хэмээн эргэж боддог. Батмөнх гуайн хань А.Дариймаа гуай надад бас том түлхэц өгсөн, талархсаар явна. Намайг гэртээ хүлээн авч, ном бүтээлээсээ дурсгаж, ярьж хуучилж суусных нь төлөө би баяр талархлын үгсээ харамгүй илэрхийлсэн дээ. Үрхүүхдүүд, ач гуч нарт нь дахин илэрхийлье!

Ном бүтээхэд тусласан өөр олон нөхдөө нэрлэмээр байвч юуны өмнө хоёр нөхрөө төлөөлүүлэн нэр заана. Германы монгол судлаач эрдэмтэн, МУИС-ийн багш асан Удо Баркманн, сэтгүүлч Д.Цэдэн-Иш хоёр миний номын багагүй хэсгийг босгож өгсөн. Тэгээд энэ номыг эх барьж авсан НЭПКО хэвлэлийн газар гэж эрдэм–номын буянтай уурхай байна. “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал Монголын түүх бичлэгт том хувь нэмрээ оруулсан, оруулж ч байгаа, одоо би хоёр шинэ ном нэмж бичээд тэр цуврал руу оруулахаар ажиллаж байна. 

Төгсгөлд нь талархлын үгсээс өөрөөр хоёр мөр, ганц өнцөг буулгая. Москвад, Кремльд Монголын (БНМАУ) улс төрийн хувь заяаг шийддэг байсныг хүлээн зөвшөөрнө. Харин тэр удаа Ж.Батмөнх гэдэг эрхэм дээр яалт ч үгүй оносон, дүн нуруутай, ханатай шийдвэрийг Кремлийнхэн гаргасан байгаа юм. ЗХУКН-ын Төв Хороог түр толгойлж байсан М.С.Горбачёв (К.У.Черненко өвчтэй) Монголын нам-засгийн удирдагч Д.Моломжамц, Т.Paгчaa, Ц.Намсрай нарыг хүлээнавч уулзаад үдэхдээ “Ж.Батмөнх бол сүүлийн 10 жил ТанайСайд нарын Зөвлөлийн даргыг сайн хийсэн удирдах ажлынтуршлагатай коммунист гэж санадаг. Та бүхэнд амжилтхүсье!” хэмээн хэлээд Улаанбаатар руу нь буцааж байжээ. 

МАХН-ын Төв Хорооны бүгд хурал Ю.Цэдэнбалыг эрүүл мэндийн учир шалтгаанаар нам-төрийн тэргүүний албантушаалаас нь чөлөөлж оронд нь Ж.Батмөнхийг тавих үндэслэлийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо албанёсоор гаргаж, Төв Хорооны бүгд хурал дээр ч, АИХ-ын чуулган дээр ч ёс төртэй танилцуулж, санал нэгтэйгээр МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгон баталжээ. Цэдэнбалыг санагалзагчид энэ сонголтыг хуйвалдсан, хуйвалдаан байсан гэж олон жил зүтгэсэн. Энэ оны намар “Ю.Цэдэнбал-110” ойгоор дахиад тэр гомдлоо бүү гаргаж тавиарай гэж зөвлөөд “1984 оны тэр үйл явдал бол хуйвалдаан биш. Ж.Батмөнх гуай бол хуйвалдах зан төрхтэй хүн биш. Хэрэв хуйвалдаан байсан гэж үзвэл түүнийг Зөвлөлтийн нам, улсыг аюулаас хамгаалах аппаратаас олон жил бэлтгэж хэрэгжүүлсэн тусгай операц байсан хэмээн би номдоо бүтэн бүлэг гаргаж бичсэн байгаа” гэж хариулъя даа!

Улс төр судлаач Д.Баярхүү

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO RECOVER STOLEN BITCOIN LOST TO A FAKE INVESTMENT. CONTACT DIGITAL LIGHT SOLUTION (191.101.31.26)
    If you have experienced issues such as cryptocurrency scams, hacked wallets, or lost access to your digital assets, our professional recovery at DIGITAL LIGHT SOLUTION is here to assist you. We specialize in blockchain investigations and crypto recovery services designed to help victims trace and recover stolen or inaccessible funds. Cryptocurrency Scam Recovery // Recover Lost Funds // Crypto Investment Gone Wrong. How To Hire A Hacker To Get Back Stolen Crypto Coins // Hire A Hacker To Recover Lost Or Stolen Bitcoin/Nft // Help I Can't Access My USDT Account Hre DIGITAL LIGHT SOLUTION, Kindly send us a message with the details of your case so our experts can review it and guide you on the next steps for recovery. Contact Digital Light Solution: Website: www.digitallightsolution.com Support: support@digitallightsolution.com WhatsApp: +1 954 856 8045
    2026 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав 12 цаг 35 мин Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж 12 цаг 39 мин Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ 12 цаг 41 мин Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсэг байгуулав 12 цаг 45 мин Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэж үзэв 12 цаг 45 мин Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна 12 цаг 52 мин “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулна 12 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 4-6 хэм дулаан 13 цаг 2 мин Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 15 цаг 29 мин Толь руу нулимахаа больцгооё...  15 цаг 44 мин С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 16 цаг 0 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 16 цаг 24 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 25 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 16 цаг 30 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 18 цаг 16 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 18 цаг 19 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 18 цаг 23 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 18 цаг 25 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 18 цаг 34 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 20 цаг 50 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Чойбалсангийн сэжигтэй үхэл Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Top