x

Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв

“Аялал жуулчлалын 7 хоног-2026” үндэсний чуулганы “Оюутан залуусын өдөр”-т “Спарк” агентлагийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн “Physical Asia” контентын нөлөө аялал жуулчлалд хэрхэн эерэг нөлөө үзүүлж байгааг танилцуулжээ.

Тухайлбал, Монгол Улсын Арслан Б.Орхонбаярын бэлтгэлийг үзэхээр Солонгос, Тайландын жуулчид урьдчилан зөвшөөрөл авч, бэлтгэлийн хэсгийг үзэж байгаа нь спортын контент жуулчдыг татах шинэ хандлагыг харуулж байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очирын үзүүлбэрийг үзэхийн тулд заавал ХБНГУ руу явах шаардлагагүй болж, энэ зун “ARA” фестивалийн үеэр Монголд тоглолт хийхээр төлөвлөжээ. Дэлхийн хүчний спортын тамирчин Эдди Уилламс “ARA” фестивалийн нүүр царайгаар ажиллаж, “Physical Asia” баг Монголд ажиллаж, контент бүтээхээр төлөвлөж байгаа ажээ.

Илтгэлд мөн Монголын тамирчдын сошиал дагагчид 10 мянгаас 500 мянга хүртэл өссөн нь олон улсын нөлөөлөгчидтэй хамтран Монгол Улсыг сурталчлах боломж болж байгааг онцолсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны мэдээлэв.

Түүнчлэн, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ирээдүйд хиймэл оюун, их өгөгдлийн технологи чухал үүрэг гүйцэтгэх болсныг БНСУ-ын Соган их сургуулийн судлаач, профессор Иан Сазерлэнд “AI ба Big Data аялал жуулчлалд” илтгэлдээ онцолжээ. Тэрбээр аялал жуулчлал нь дэлхийн хамгийн динамик салбарын нэг бөгөөд ажлын байр бий болгох, бүс нутгийн эдийн засгийг дэмжих, соёлын солилцоог өргөжүүлэх үүрэгтэй ч байгаль орчин, дэд бүтэц, орон нутагт тодорхой дарамт үүсгэдэг. Иймээс COP17-гийн эрин үед тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зөвхөн сайн санаа хангалтгүй, илүү ухаалаг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах систем шаардлагатай. Хиймэл оюун, өгөгдлийн шинжлэх ухаан нь энэ системийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх боломжтойг тэмдэглэжээ.

Аялал жуулчлалын салбарт одоогоор хиймэл оюуныг жуулчдын урсгал, зах зээлийн эрэлтийг таамаглах, зочид буудал, нислэгийн динамик үнэ тогтоох систем, хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэгдлийг текст анализ ашиглан боловсруулах, аяллын төлөвлөлт, захиалгын систем, чатбот, автомат харилцагчийн үйлчилгээ, байгууллагын хүний нөөц, хуваарь, үйл ажиллагааны оновчлолд ашиглаж байна. Хиймэл оюуныг ашиглахдаа мэдээллийн нууцлал, алгоритмын хазайлт, буруу мэдээлэл үүсэх эрсдэлд анхаарах шаардлагатайг ч онцолжээ.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 53 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 2 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 2 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 3 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 9 цаг 4 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 9 цаг 5 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 9 цаг 6 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 9 цаг 7 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 32 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 34 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 34 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 35 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 39 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 31 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 35 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 36 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 37 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 38 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 39 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top