x

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ

Орон сууцны үнийн индекс энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 2.8 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.6 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 0.4 хувиар багасжээ.

Хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.76 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 6.25 сая төгрөг байв. Шинэ орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 11.4 хувь буюу 637.1 мянган төгрөгөөр нэмэгдэж, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувь буюу 60.5 мянган төгрөгөөр багассан байна.

Өнгөрсөн сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 6.22 сая төгрөг болжээ. Хуучин орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 14.4 хувь буюу 690.7 мянган төгрөгөөр нэмэгдэж, Чингэлтэй дүүрэгт 2 хувь буюу 108 мянган төгрөгөөр багасав.

Орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүргийн 220 мянгат орчимд 9.46 сая байгаа нь хамгийн их, Сонгинохайрхан дүүргийн 5 шар орчимд 3.18 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.

Туршилт тооцоогоор, энэ оны хоёрдугаар сард нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.28 сая, хоёр өрөө орон сууцных 1.85 сая, 3 өрөө орон сууцных 3.01 сая төгрөг байв. Орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал Сүхбаатар дүүргийн төв талбай, 220 мянгат орчимд 1-3 өрөө байр 1.40-4.61 сая байгаа нь хамгийн их, Сонгинохайрхан дүүргийн 5 шар орчим 1.0-1.5 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна 10 цаг 26 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ 11 цаг 5 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ 11 цаг 17 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа 14 цаг 10 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ 20 цаг 10 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно 21 цаг 12 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна 21 цаг 16 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм 21 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан 21 цаг 26 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав Уржигдар 16 цаг 10 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ Уржигдар 16 цаг 05 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ Уржигдар 16 цаг 01 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Уржигдар 15 цаг 58 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна Уржигдар 15 цаг 54 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов Уржигдар 15 цаг 50 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ Уржигдар 15 цаг 40 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг Уржигдар 15 цаг 31 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна Уржигдар 12 цаг 01 мин Месси 80 мянган евро хандивлажээ Уржигдар 11 цаг 30 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй Уржигдар 11 цаг 20 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд
Top