x

Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм

Өнгөрөгч хавар Ерөнхий сайдын албаа өгсөнөөс хойш олон нийтийн өмнө огт гарч ирээгүй Л.Оюун-Эрдэнэ гэв гэнэт “Лхагвын тойм”-оор орж ирээд гэрийн маань хойморт тухлав. Хэдийгээр энэ хүнээс их сайн зүйл хүлээгээгүй ч "олныхоо жишгээр" суваг таарууллаа. Маш сайн бэлтгэж, бодож тунгааж орсон ярилцлага байх, алдаа, оноогоо цэгнээд, өс хонзонгоо хойш тавиад, төрийн хүн шиг биш гэхэд эр хүн шиг нуруутай суух болов уу гэсэн тэгсэнгүй. Угаасаа энэ хүнээс ийм үйлдэл хүлээх нь өөрөө "эр үхрийн сүүгээр тараг бүрэв" гэдэгтэй ижил зүйл л дээ. 

Гэвч "муу юманд ч сайн тал бий" гэдэг шиг Л.Оюун-Эрдэнийн хувьд улс төрийн дараагийн нүүдлээ ил болгосон явдал нь энэ ярилцлагын ач холбогдол байлаа. Ярилцлагын бүр эхэнд тэвчээр алдаад үнэнээ хэлчихсэн л дээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс болоод яаран шийдээд орж ирлээ гэж.

Ерөнхийлөгчийн хууль гэдэг нь нөгөө гишүүдийн эгдүүг хүргээд байгаа УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл. УИХ-ын гишүүд, улс төрийн намууд парламентын засаглалаа хамгаалахгүй байна гэв. Үнэн хэрэгтээ ярилцлагад орох болсон цор ганц шалтгаан нь У.Хүрэлсүх гэдэг хүн байж, өргөн барьсан хуулийн төсөл нь аян шалтаг болж. Чухам эгзгийг нь тааруулсан хэрэг. “Үе үеийн Ерөнхийлөгч нарын зовлон” гэж байгаад сүүлийн нэг жилийн дотор МАН, Засгийн газар, парламент дотор болсон бүх үйл явдалд Ерөнхийлөгчийг хавчуулав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүртэл буруутгав. МАН-ын залуучуудыг замаасаа зайлуулах процесс явчихлаа, Ерөнхийлөгчөөр сонгогдох, эсвэл Ерөнхийлөгчөөс бууж ирээд намаа авах гэсэн нэг л хүний явуулга гэв. Ингэхэд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ганцаараа МАН-ын залуучуудыг төлөөлж чадах уу? гэдэг эхний асуулт.

Цагтаа энэ хүн ч гэсэн тухайн үед МАН-ын генсекээр ажиллаж байсан нутгийн ах У.Хүрэлсүхийн татаасаар тус намын залуучуудын байгууллагад шургалсан. Хувийн сургууль төгссөн диплом ч үгүй нөхрийг сумын Тамгын газарт галч хийж байхад нь авчираад ногоон гэрлээр НАМЗХ-ны тэргүүн болгож, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн. Гишүүн болсныхоо дараа “Шударга тав” нэртэй бүлэг байгуулаад Сүхбаатарын талбайд жагсаал хийж байгаад намын дарга, Ерөнхий сайдаа огцруулсан. Үүнийхээ шагналд ЗГХЭГ-ын дарга, МАН-ын дарга, Ерөнхий сайд хүртэл явсан. Хувь хүний капитал, улстөрчийн манлайллаар энэ хүртэл явсан гэж үү?

“Гадаа жагсаал болж байхад ордон дотор заавал нэг зүйл болж байдаг. Шалтгаангүй жагсаал байдаггүй” гэж хэлсэн үг нь ч гэсэн үүний бас нэг нотолгоо. Хэрвээ “Орлогоо нотол" жагсаалын ард өөр хэн нэгэн байсан гэж үзвэл М.Энхболд дээр хэрэглэсэн яг тэр аргыг нь өөр дээр нь эргүүлээд хэрэглэсэн л байна. Товчхондоо Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой юм. Аливаа төсөл өөрийн цаг хугацаатай. /Үр дүнгээ өгнө, эсвэл дампуурч дуусдаг/ Харин Л.Оюун-Эрдэнэ л ганцаараа үүнтэй эвлэрч чадахгүй байх шиг байна. 

Үргэлжлэл бий

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Готов (202.9.40.39)
    Сэмүүн чинь овоо логиктой юм бичдэг сэн Энэ удаа жаахан тиймэрхүү юм болоо юу даа. Хүүк-ийн шуналд хязгаар байхгүй гэдгийг чи ч харлаа би ч харлаа Энэ олон бүгдээрээ харлаа.
    2026 оны 03 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав 12 цаг 17 мин Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж 12 цаг 22 мин Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ 12 цаг 23 мин Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсэг байгуулав 12 цаг 27 мин Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэж үзэв 12 цаг 27 мин Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна 12 цаг 34 мин “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулна 12 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 4-6 хэм дулаан 12 цаг 44 мин Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 15 цаг 12 мин Толь руу нулимахаа больцгооё...  15 цаг 26 мин С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 15 цаг 42 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 16 цаг 6 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 7 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 16 цаг 12 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 17 цаг 58 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 18 цаг 1 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 18 цаг 5 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 18 цаг 7 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 18 цаг 16 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 20 цаг 32 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Чойбалсангийн сэжигтэй үхэл Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Top