x

ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой, 42 хүн болон 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хэргийн оролцогчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд, зарим шүүгдэгч, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагад холбогдох гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Сүүлийн өдрүүдэд шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох хэргийг өмнө нь цагаатгаж шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин шийдвэрлэхдээ өөр шийдвэр гаргасан байдлыг улс төрийн агуулгатайгаар холбон мэдээлж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлсэн, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.

Шүүгч өөрийнхөө өмнө гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэр гаргасан тохиолдол нь шүүхийн практикт цөөнгүй гардаг бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хуульд заасан журмын дагуу дээд шатны шүүхэд гомдлоо гаргаж хянуулах бүрэн эрхтэй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь хэргийн бодит байдлыг тогтоох, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүүгийн хэргийг хөдөлбөргүй нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх зарчмыг хангах зорилготой байхад үүнийг улс төрийн агуулгаар тайлбарлах нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд том сөрөг нөлөө үзүүлнэ.

Шүүх Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу түүнийг гэм буруутай эсэхийг дүгнээгүй, шүүхийн процесс үргэлжлэн явагдаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн үздэг. Гэвч шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бодитойгоор олон нийтэд хүрэх ёстойг онцлон тэмдэглэж байна.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав 11 цаг 34 мин Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж 11 цаг 38 мин Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ 11 цаг 40 мин Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсэг байгуулав 11 цаг 44 мин Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэж үзэв 11 цаг 44 мин Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна 11 цаг 51 мин “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулна 11 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 4-6 хэм дулаан 12 цаг 1 мин Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 14 цаг 28 мин Толь руу нулимахаа больцгооё...  14 цаг 43 мин С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 14 цаг 59 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 15 цаг 23 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 24 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 15 цаг 29 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 17 цаг 15 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 17 цаг 18 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 17 цаг 22 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 17 цаг 24 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 17 цаг 33 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 19 цаг 49 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Top