x

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын төмөр замын экспортыг 30 сая тонноор нэмж, тээврийн өртөг багасна.

Мөн Монгол Улс Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн хоёр дахь гарцтай болж, экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, ДНБ-ий хэмжээ нэг хүнд ногдох дүнгээр 10 мянган ам.долларт хүрэх боломж бүрдэх тооцоог ЗТЯ мэдээллээ.

Өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлж 10 хувьтай үргэлжилж байгаа төслийн ажилтай Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцав. Одоогоор төмөр замын доод бүтцийн газар шорооны хөрс хуулах, жаазан гүүрийн их биеийн бетон, дөрвөлжин, дугуй хоолойн их биеийн бетон цутгалтыг 13 байршилд хийж, 9.5 км гүүр барихаас 1330 ширхэг шон суурь өрөмдөж, тулгуурын хөндлөн нуруу, завсрын тулгуурыг тавьжээ. Мөн 4 км урт, 35/10 кВт-ын гурван хэлхээт түр цахилгаан хангамжийг угсарсан байна.

Тус бүтээн байгуулалт нь нарийн царигийн 10.8 км, өргөн царигийн 8.7 км төмөр замтай, нийт 32.6 км урт байх бөгөөд нарийн царигаар жилд 20 сая, өргөн царигаар 30 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар 2027 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.

Түүнчлэн хил дамнасан төмөр замаар тээвэр хийснээр байнгын 200, түр ажлын 800 байр бий болж, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээс гадна Монгол, Хятадын Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг хилийн боомтыг төмөр замаар шат дараатай холбох нөхцөл боломж бүрдэх ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Claudia Memphis (134.199.151.88)
    Love is not as easy as people make it look like and in love commitment is key, commitment reveals who is true and who is not, I fell in love with the wrong one who was not committed, who did not to sacrifice for what we had, I was lied to and played on, I was seeing the signs but was not sure what it was until my sister told me about Mac and his team (macprivateinvestigators @ gmail .com) who helped expose my husband and all his secrets on how he was involved with other women, the evidence provided made the divorce case easy for me, now I feel free.
    2026 оны 03 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 8 цаг 52 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 1 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 1 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 2 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 9 цаг 3 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 9 цаг 4 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 9 цаг 5 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 9 цаг 6 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 31 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 12 цаг 33 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 12 цаг 33 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 12 цаг 34 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 12 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 12 цаг 38 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 14 цаг 30 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 14 цаг 34 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 14 цаг 34 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 14 цаг 36 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 14 цаг 37 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 14 цаг 38 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top