x

Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулахаар НИТХ-ын дарга А.Баярт өргөн мэдүүллээ. Хуульд заасан зарчмын дагуу НИТХ-ын 2024 оны 24/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 5 зорилго, 195 зорилт, УИХ-ын 2025 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-нд нийслэл хэрэгжүүлэх 26 арга хэмжээг тусгасан байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг боловсруулсан талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцоллоо.

 

“Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын дагуу төлөвлөгөөнд туссан арга хэмжээг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүн гэсэн ангиллаар тодорхойлжээ.

Тодруулбал,

  • Бүсчилсэн хөгжлийн бодлогод 67 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 9 их наяд 291.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 170 төсөл, арга хэмжээ,
  • Хүний хөгжлийн бодлогод 33 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 397.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 115 төсөл, арга хэмжээ,
  • Эдийн засгийн бодлогод 29 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 552.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 57 төсөл, арга хэмжээ,
  • Ногоон хөгжлийн бодлогод 21 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 651.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 56 төсөл, арга хэмжээ,
  • Засаглалын бодлогод 40 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 42.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 51 төсөл, арга хэмжээг тусгажээ.

2026 онд нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нийт бэлтгэл ажлын явцыг 53 хувьд хүргэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, Туулын хурдны зам, гүүрэн байгууламж барих ажлыг үргэлжлүүлж, нэгдүгээр "Тойрог зам"-ын барилга угсралтын ажлыг эхлүүлж, гол болон туслах гудамж зам, хорооллын доторх авто замыг шинээр барьж, үндсэн авто замын сүлжээний уртыг 107 км-ээр нэмэгдүүлж, сүлжээ төлөвлөлтийг сайжруулахаар 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 4 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 18 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 19 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 20 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 1 цаг 51 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 1 цаг 51 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 1 цаг 52 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 1 цаг 53 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 1 цаг 55 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 1 цаг 55 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 1 цаг 58 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 1 цаг 59 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 1 цаг 59 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 5 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 9 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 10 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 11 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 13 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 14 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 18 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top