x

2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй

Намууд ард түмний амьдралыг авч явдаг. Ямар нам сонгуульд ялах, ард түмний төлөө юу хийх вэ, амьдрал ахуй, эдийн засаг яах нь уу, валютын ханш ямар байх нь вэ гэх зэрэг бүх асуудал ялсан намын хийх ажил байдаг билээ.

Энэ нь ялсан намын хүн Ерөнхий сайд болдог, тэр нам нь ямар мөрийн хөтөлбөртөй вэ гэх зэргээр, тэр бүү хэл гадаадын аль улстай түншлэх, ямар үзэл баримтлалтай байх вэ гэх зэрэг нь хүртэл ард түмний амьдралд шууд нөлөөлж байдгийг бид сүүлийн гучин жил арьс махандаа ортол мэдэрч сурлаа.

Өнөөдөртөө Монголд МАН, АН гэх хоёр л том улс төрийн хүчин байдаг бөгөөд тэд л сонгуулийн суурь ялалтыг авах магадлалтай. Бусад жижиг намууд бол улс орныг аваад явчих суурь хүчин зүйл гэх юм байхгүй, зүгээр л дээрх хоёр намаас хальж гарсан гомдсон, бас энэ хоёр томыг дагаад хоолонд хүрэхгүй гэдгээ ойлгосон хүмүүсийн нэгдлүүд байдаг.

Тэд улс орон ард түмнийг авч явах байтугай өөрсдийнхөө гишүүдийг ч бүрэн аваад явчих оюуны болон үзэл бодлын потенциал байдаггүй. Харин нам нэртэй байж хэдэн суудал авч, засагт эрх барих намын хүн дутсан тохиолдолд нөхөөсөнд явж хэдэн хүнээ сайд болгон татвар төлөгчийн мөнгөөр тэжээх гэсэн овжин нөхдийн нэгдэл байдаг даа.

Одоо бол МАН засаг барьж байгаа. Мөн томоохон сөрөг хүчин нь АН байна. Энэ хоёр нам 2028 хүртэл ард түмнийг бодох, тэдний амьдралыг сайжруулах, баялаг бүтээх томоохон бүтээн байгуулалт хийх зав үнэндээ хомс байх нь гэсэн таамаг улс төр судлаачид гаргаж байна. Энэ нь ч оргүй зүйл биш бололтой. Харин манай улсын эдийн засаг одоо ямар байгаа билээ.

Иргэд нь бараг тавин хувийн татварт дарлагдаж, юмны үнэ түүн дотроо хүнсний барааны үнэ, доллар хоёр гэрлийн хурдаар өсөж Манж, Орос хоёрын вассал явсан үеэсээ дордож байна. Манай валюын нөөц хасах руу орчихсон гэнэ. Энэ нь юу ч үгүй болсон биш, нөхөгдөж чадахгүй хэмжээнд хүрч дан алдагдалтай амьдарч байгаа гэсэн үг юм. Төсөв дээр багш нарын цалинг нэмэхгүй гэж төсөвлөж.

Дээрээс нь үйлдвэрчний эвлэл цалин нэмэгдүүлэх жагсаал цуглаан, ажил хаялт хийхээр төлөвлөж байгаа гэж цуурхаж байна. Татварыг бууруулах нь бүү хэл шаталсан хэлбэрээр нэмэх гэж шүлэнгэтэн сурталчилж байгааг бид харж байна. Бүх юман дээр татвар тавьж арай л үхлээ гэж үлдэгсдээс нь татвар авахгүй байгааг бид мэднэ. Үл хөдлөх зарсны, машин авсны, гэрээслэлийн гэх зэргээр тоочиж үл барам татвар бидний эргэн тойронд эргэлдэнэ. Ийм байхад намууд түмэн чөлөөгүй дотоод улс төрдөө дарагдсаар он гаргах нь.

Намын даргаа сонгох, дүрмийн өөрчлөлтөө батлуулах, орон нутаг болон намын дагалдах албан тушаалтнуудаа сонгох солих гээд. Мөн намуудын Их хурлууд хуралдаж таарна. Харин он гарангуут 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлнэ. Дээр доргүй ухаан мэдрэлгүй улстөржиж чавхдсаар зургаан сар хүргэх биз. Тангараг өргөж, наадам нээж, тэрнийг бахдан ярилцаж амарсаар намар хүргэж төсөв гэж ухнатсаар он гаргана.

Он гараад л 2028 оны УИХ-ын сонгууль эхлэх аж. Сонгууль эхэлсэн жил өөрсдийнхөө ард түмэнд хайртайг ярьж, өрөөлийн муу муухайг уудална уу гэхээс юм хийдэг тэнэг байх уу. Гоё рийл хийж хүчтэй сүртэй хөгжим дэвссэн кино үзсээр бас бие биенээ үзэн ядсаар наадам хүргэнэ. Ингээд ирэх хоёр жил ард түмнийг гэх зав энэ хоёр намд үнэндээ гарахгүй нь. Бид харин яажшуухан амьд мэнд тэсч үлддэг байгаа юм. “Аргална даа” гэгчээр тэснэ дээ хэдүүлээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 3 цаг 3 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 3 цаг 5 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 3 цаг 7 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 3 цаг 9 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 3 цаг 45 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 3 цаг 58 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 4 цаг 2 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 4 цаг 5 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 4 цаг 11 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 4 цаг 21 мин Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсч, Балбын Ерөнхий сайд огцорчээ 4 цаг 24 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 4 цаг 29 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 4 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 5 цаг 32 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 21 цаг 39 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 21 цаг 41 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 21 цаг 42 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 21 цаг 42 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 21 цаг 43 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 21 цаг 44 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top