Балба Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж тус улсад байгаа өөрийн орны иргэдтэй холбоо тогтоогоод байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Одоогийн байдлаар, тэнд байгаа дөрвөн иргэн “Зочид буудалдаа аюулгүй байна. Хоол хүнсний хангамж тасраагүй” гэсэн мэдээллийг өгсөн байна. Үүний зэрэгцээ шашны чиглэлээр суралцаж буй 11, 13 насны хоёр хүүхэд байгаа аж. Тэдгээр хүүхдүүдтэй хариуцсан багшаар нь дамжуулж, холбогдсон байна. Хүүхдүүдийн хувьд ямар нэг аюултай нөхцөл байдал үүсээгүй байгаа юм байна.
Балба дахь өргөмжит консул болон Дели дэх Элчин сайдын яам дээрх зургаан иргэнтэй байнгын холбоотой ажиллаж, үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа аж.