x

Булган аймагт хадлангийн гарц бага байна

Аймгийн нийт нутгийн 48 хувьд гандуу, 2 хувьд гантай, 50 хувьд хэвийн байна. Бэлчээрийн дундаж ургац ажиглалтын талбайд 3.2 ц/га байна. Өөрөөр хэлбэл ихэнх нутгаар халуун, салхи ихтэй, ус чийг бага, хуурайшилт их байснаас ургамлын ургалт удааширч, хадлангийн талбайгаас өмнөх жилүүдтэй харьцуулахад гарц муу байна.

 Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

30.9 % - бэлчээрийн нөөцтэй

20.9 % - бэлчээр хүрэлцээтэй

34.9 % - даац 1-3 дахин хэтэрсэн

5.5 % -даац 3-5 дахин хэтэрсэн

7.7 % - даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 хувьд хүрэлцээтэй, 50 хувьд хэтэрч гарчээ. Даац хэтэрч гарсан нутгийн хэмжээ өмнөх жилийнхээс 20 хувиар нэмэгдэж гарсан байна.

 Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн Улсын аварга малчин С.Энхбаяр, Энэ жил ус бороо багатай байснаас өвс богино, хадаад тээвэрлэхдээ тор татаж ачихгүй л бол тогтохгүй байгааг хэлж, өмнөх жилүүдэд энэ талбайгаас нэлээд хэдэн айл өвс хадлангаа бэлтгэдэг байсан бол энэ жил манайтай нийлээд хоёр айл 7, 8 машин өвс арай гэж хадлаа. Өвөл, хавартаа хэрэглэх өвсөө худалдаж л авахаас өөр аргагүй хэмээж, малчид иргэдэдээ эртхэн өвс тэжээлийн ая бодохгүй бол их л чанга өвөл болох нь гэж хуучилсан байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top