x

Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ

Өнгөрөгч 2023 онд дэлхийн хэмжээнд цэрэг батлан хамгаалахын зардал бүх цаг үеийн дээд үзүүлэлт буюу 2.4 их наяд ам.долларт хүрч өсжээ.

Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Шведийн Стокхолмд төвтэй Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс ийм шинэ тайлан илтгэлийг нийтлүүлсэн байна.

Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс тэмдэглэж байгаагаар, дэлхийн улс орнуудын батлан хамгаалах төсөв зардлын хэмжээ ийнхүү сүүлийн 9 дэх жилээ дараалан өсөлттэй гарч байна.

Улмаар энэ өсөлт энэ талын харьцуулсан судалгаа явуулж эхэлсэн 1988 оноос хойших түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Энэ өсөлтөд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсэд Орос, Украины дайн, Ойрх Дорнодын хямрал, мөн Хятад улс цэрэг, батлан хамгаалахын хүчин чадлаа улам зузаатгах бодлого барьж байгаа зэргийг тус судалгааны хүрээлэнгийн шинжээчид авч үзсэн байна.

Цэрэг, батлан хамгаалах салбарт хамгийн өндөр төсөв зарцуулж байгаа топ 5 орныг АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Саудын Араб бүрдүүлсэн байна.

Эдгээр 5 улс хамтдаа энэ чиглэл дэх дэлхийн нийт төсвийн 61 хувийг бүрдүүлж байгаа дүн мөн гарчээ. Үүний зэрэгцээ сүүлийн нэг жилийн доторх хамгийн өндөр өсөлтийг Европ, Ази болон далайн орнууд, мөн Ойрх Дорнод үзүүлсэн байна.

Цэрэг зэвсгийн салбар дахь зарцуулалт ингэж өмнөхөөс эрчимтэй өсөж байгаа нь угтаа дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлын орчин муудаж байгаагийн шууд илрэл гэдгийг Стокхолмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн Цэрэг, зэвсэг үйлдвэрлэлийн салбарын шинжээч Нан Тиан тэмдэглэжээ.

АНУ-ын тухайд, өнгөрөгч онд өмнөх 2022 оныхоосоо 2.3 хувиар их буюу 916 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбарт гаргасан бол Хятад улс энэ зардлаа 6 хувиар ихэсгэж 296 тэрбум ам.долларт хүргэсэн.

Хятадын энэ талын төсөв зардал 29 дэх жилээ дараалан өсөж байгаа гэдгийг мөн дурдсан байна.

Японы батлан хамгаалах зардал тэгвэл 11 хувиар буюу 1972 оноос хойших хамгийн өндөр өсөлт үзүүлж 50.2 тэрбум ам.доллар буюу дэлхийд 10-т эрэмбэлэгдэх дүнд хүрсэн байна.

Хятад улс АЧА-ынхаа байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд улам бүр өндөр төсөв зарцуулж байгаа нь дагаад Япон, Тайвань зэрэг бусад улсыг цэрэг зэвсгийн хүчин чадлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд түлхэц болж, энэ чиг хандлага ойрын жилүүдэд улам ч эрчимжих төлөвтэй байгааг шинжээчид мөн тэмдэглэсэн байна.

Энэ үзүүлэлтээрээ 3-т жагсаж байгаа ОХУ-ын тухайд 2022 оны хоёрдугаар сард Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснээсээ хойш батлан хамгаалах зардлаа 24 хувиар өсгөж 109 тэрбумд хүргэжээ.

Бүс нутгаар нь авч үзвэл, Америк тивийн орнууд дэлхийн нийт цэргийн зардлын 41 хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол, араас нь Ази далайн орнууд 24 хувьтай удаалж, гуравдугаарт нь Европ орсон байна. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 39 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 41 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 43 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 45 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 47 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 7 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 8 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 9 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 9 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 10 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 33 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 35 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 37 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 38 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 39 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 56 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 59 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 9 цаг 59 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top