x

С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр /2025.12.17/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанын үеэр мэдээлэл хийв. 

С.Бямбацогт:

-Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгохыг чухалчилж буй. Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна. Өнөөдрийн байдлаар нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 101 компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаагийн 73 нь 100 хувь төрийн өмчийн компани байна. Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг авч байгаа. Үр ашиггүй, үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг, өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана. Төрийн өмчит компаниудыг ил тод шилэн болгож төрийн өмчийн бүртгэл мэдээллийг нээлттэй болгож олон нийтийн хяналтад оруулна.

Хувьчлалыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс эхний ээлжид дараах 33 компанийн нэмэлт хувьцааг гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор хувьцааг нь биржээр арилжих, өөрчлөн байгуулах асуудлыг судалж, хувьчлалын арга хэлбэр, баримтлах зарчмыг тогтоох үндсэн чиглэлийг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Үүнд:


Нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг нь биржээр нээлттэй арилжих: 


1. “Монголын цахилгаан холбоо” ХК;

2. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;


3. “Үндэсний давхар даатгал” ХК;

4. “Монголын хөрөнгийн бирж” ХК;

5. “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК;

6. “МИАТ” ТӨХК;

7. “Төрийн банк” ХК.

8. “Эрдэнэс Тавантолгой” ХК;

9. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;

10. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ

11. “Дулааны III цахилгаан станц” ХК;

12. “Дулааны IV цахилгаан станц” ХК;

13. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;

14. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;

15. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;

16. “Амгалан дулааны станц” ТӨХК;

17. “Шивээ овоо” ХК;

18. “Багануур” ХК

Төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, биржээр арилжих:

1. “Дулаан шарын гол” ТӨХК;

2. “Цемент шохой” ТӨХК

3. “Монгол шуудан” ХК

4. "Багануур дулааны станц” ТӨХК;

5. "Налайхын дулаан станц” ТӨХК;

6. “Хөвсгөл дулааны станц” ТӨХК;

7. “Ховд дулааны станц” ТӨХК;

8. “Улаангомын дулааны II станц” ТӨХК;

Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх:

1. “Эрдэнэс монгол” ХХК;

2. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

3. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;

4. “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ

5. “Автоимпекс” ХК

6. “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК;

7. “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК;

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 33 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 44 мин Луврын музей хаалттай хэвээр байна 49 мин Чуулганы санал хураалтын дүнг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 7 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 1 цаг 10 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 1 цаг 10 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 1 цаг 11 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 1 цаг 12 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 1 цаг 13 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 1 цаг 16 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 1 цаг 34 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 1 цаг 35 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 1 цаг 36 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 1 цаг 37 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 1 цаг 38 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 1 цаг 39 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 1 цаг 41 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 1 цаг 42 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 1 цаг 43 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 19 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top