x

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.12.18/ өргөн мэдүүллээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, зохицуулалтын үр ашигтай байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх ачааллыг багасгах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг сайд Ж.Энхбаяр тодотгов.

Хуулийн төсөлд төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлах үндсэн зарчмуудыг тусгажээ. Тухайлбал, хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх, өмчийн халдашгүй байдлын, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн, шударга өрсөлдөөний зарчмыг тусгасан байна.

Мөн   эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого, төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагаа, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн талаар тусгасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнуудад эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах, хууль бусаар өмчийг хураах, хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг гүтгэх,  эд хөрөнгийг сүйтгэх, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах зэрэг  үйл ажиллагааг хориглосон байна.

Хуулийн төсөл батлагдсанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 58 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 59 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 1 цаг 1 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 1 цаг 2 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 1 цаг 3 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 1 цаг 4 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 1 цаг 7 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 8 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 9 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 1 цаг 10 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 1 цаг 12 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 13 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 1 цаг 15 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 1 цаг 17 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 4 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 4 цаг 9 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 4 цаг 10 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 5 цаг 48 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 5 цаг 49 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 5 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top