x

Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Монголбанкны ерөнхийлөгчтэй хийх сонсгол явагдаж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд орж ирж байгаа нэр дэвшигчийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хуулиараа УИХ-ын дарга Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг УИХ-д санал болгодог. Энэхүү хуулийн хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны ерөнхийлөгчтэй хийх сонсгол явагдаж байна. Энэ утгаараа УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд Санжаагийн Наранцогтыг нэр дэвшүүлсэн. Энэ хүн бол физик, математикийн сургуулийг төгссөн, сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хамгийн хариуцлагатай гэж хэлж болох албан тушаалуудыг хашиж байжээ. Тэр дундаа “Эрдэнэс Монгол” хэмээх Монгол Улсад валютын орлогын 80 хувийг оруулж ирдэг энэ том айлыг удирдаж байсан байна. Ер нь бол Монголбанкны бодлого, үйл ажиллагааг зөв чиглүүлж явуулна гэдэг маш хариуцлагатай агаад эмзэг ажил. Энэ утгаараа удирдаж байгаа хүнээс маш нарийн зөв шийдвэр, тооцооллыг шаарддаг. Тиймээс нэр дэвшигчийн туршлагад нь итгэж байна.

-Монголбанкны ерөнхийлөгч хэрхэн ажиллаасай гэж харж байна. Мэдээж инфляци, бодлогын хүү гээд тогтвортой байлгах асуудал яригдах байх…?

-Монголбанкны явуулж ирсэн инфялцийн бодлогыг алдчихгүйхэн шиг үргэлжлүүлээд явна гэдэгт найдаж байна. Хамгийн чухал нь үеийн үед хийж чадахгүй байгаа бодлогын хүүг бууруулах асуудалд манлайлал үзүүлэн ажиллах байх гэж итгэж байна. Иргэдийн хувьд энэхүү зээлийн хүү ер нь буурч болдоггүй зээлийн хүү юу гэж бодож байгаа. Уг асуудалд санаачилгатай ажиллах шаардлагатай. Нөгөөтэйгүүр арилжааны банкуудын Монголбанкинд байрших мөнгө, хөрөнгийг хэрхэн яаж зохицуулах вэ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд иргэн, аж ахуйн нэгжүүдэд төдийлөн зээл олгохгүй хаачихдаг атлаа Монголбанкинд их хэмжээний хөрөнгө төвлөрүүлсэн байдаг. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгчөөр очиж байгаа хүн уг асуудлуудад хэрхэн яаж ажиллахыг монголчууд анхааралтай харж байх болов уу.

-Монголбанкны гол үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах шүү дээ. Тэгэхээр энэхүү чиглэлд голчлон анхаарах ёстой гэж хэлж байна уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Өнөөдөр тулгарч байгаа хамгийн гол асуудал бол инфялцийг бууруулах явдал байгаа. Нөгөөтэйгүүр өдөр ирэх тусам сулраад байгаа төгрөгийн ханшийг тогтоон барих, цаашлаад нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй бий. Өөрөөр хэлбэл валютын ханшийг бууруулах, төгрөгийн ханшийг сайжруулах хэрэгцээ шаардлага асар их байгаа үед энэ хүн Монголбанкны ерөнхийлөгчөөр очиж байна гэж ойлгож байгаа.

-Гадны банкийг оруулж ирэх асуудал сүүлийн үед нэлээд их яригдах боллоо. Үүнд Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Нийгэмд гадны банкийг оруулах эсэх асуудлаар тал бүрийн л байр суурь гарч байна. Миний харж байгаагаар банк, санхүүгийн салбарт өрсөлдөөн бий болгохын тулд гадны банкийг тодорхой хугацаанд зөв системээр нь оруулж ирэх нь зөв юм болов уу гэж боддог. Гэхдээ энэхүү асуудлыг маш өргөн хүрээнд судлах, тал бүрээс нь дүгнэж харах шаардлагатай.

-Тэтгэврийн зээлтэй холбоотойгоор Монголбанкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зүйлийг УИХ хийсэн үү. Ер нь уг зээлтэй холбоотой асуудлаар та юу хэлэх вэ?

-Тэтгэврийн зээл угтаа хамгийн сайн зээлэндээ ордог. Эргэн төлөлт өндөртэй, тийм үү. Тэгвэл Монголбанк энэ зээлд анх яах гэж оролцсон юм, мөн үү. Монголбанк оролцож, энэхүү зээлийн асуудлыг өөрчилсөн. Тэгэхээр энэхүү асуудлыг хэвийн байдалд нь оруулж байгаа.

-Танай намын бүлгийн гишүүдийн санаачилгаар Харбины гэрээтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах асуудлыг байнгын хороод дэмжсэн. Энэ долоо хоногт УИХ-аар орно байх. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Харбины гэрээ буюу бараа, солилцооны гэрээ байгаа. Уг гэрээний хувьд УИХ-ын гишүүдэд эргэлзэж байгаа зүйл бий бол эртхэн шиг үүнийгээ арилгах хэрэгтэй. Монгол, Хятадын хооронд байгуулсан хил холболтын төмөр замын асуудлыг бид олон жил улстөржиж ярьсан.

Тэгэхээр ямар нэгэн эргэлзээ байгаа бол үнэн зөвөө олоод явчих хэрэгтэй гэж харж байгаа. Уг гэрээг байгуулсан сайд нь байна, УИХ-ын гишүүд нь байна. Тиймээс эргэлзээд байгаа бол үүнийгээ тайлах боломж бүрэн байна гэж ойлгож байгаа. Энэ утгаараа нийтээрээ бид уг асуудлаар сонсгол хийгээд явчих нь зөв болов уу.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Patricia Lovick (176.110.219.20)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684
    2025 оны 12 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Засгийн газар төрийн байгууллагын цахим хуудас, ил тод байдлын журмыг шинэчиллээ 4 мин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов 7 мин Яруу найрагч Р.Чойномын 90 жилийн ойг тэмдэглэнэ 8 мин Хууль бус ашигт малтмал олборлогчидтой хатуу тэмцэнэ 9 мин Сурагчдын "Улаанбаатар кап" сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна 10 мин Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг ухаалаг камераар зохицуулж байна 11 мин Америкчууд яагаад Супербоулын шөнө нэг тэрбум тахианы далавч иддэг вэ? 2 цаг 25 мин Монгол ба түрэг хэлний холбоо 2 цаг 38 мин Хөвсгөл аймагт “Тайга” фестиваль болно 3 цаг 2 мин “АРА Комплекс”-т хаврын морин тойруулгын уралдаан болно 3 цаг 3 мин Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг 10 минутад цахимаар олгож эхэллээ 3 цаг 4 мин Ухаалаг камерын тусламжтайгаар 13 мянга гаруй зөрчил илрүүлжээ 3 цаг 21 мин УИХ 2026 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталлаа 3 цаг 23 мин Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл 4 цаг 22 мин Японд их хэмжээний цас орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 4 цаг 46 мин Нийслэлийн дөрвөн дүүрэгт үүссэн халиа тошинг бууруулахаар ажиллаж байна 4 цаг 58 мин Сар шинийн баярын үеэрх замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг хэлэлцэв 5 цаг 7 мин Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлнэ 5 цаг 15 мин АНУ-ын цэргийнхэн Ираны нисгэгчгүй онгоцыг буудан унагажээ 5 цаг 19 мин Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү 5 цаг 34 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Анхны чөтгөрийн дууль Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл...
Top