x

Газрын ховор элемэнт

Газрын ховор элемэнт /ГХЭ/, ховор гэдэг нь “олдоц ховор” гэсэн үг биш, хаа сайгүй бий. Тасагны овоог ухахад ч жаахан юм олдож магадгүй. Асуудлын гол нь цул бөөгнөрөл хэлбэрээр олдох нь ховор, нийт 17 метал байдгаас хоорондоо маш төстэй химийн шинж чанартайтул ялгаж салгах, цэвэршүүлэхэд асар их хими, инженерийн мэдлэг шаарддаг. Бас ГХЭ нь цацраг идэвхт бодис биш, үнэндээ бид бүгдээрээ ГХЭ-д хүрээлэгдэж амьдардаг. Гар утас, дрон, ТВ, LED дэлгэц, чихэвч, орчин үеийн мэдрэгчтэй хөргөгч, угаалгын машинд хүртэл ГХЭ бий. Технологи хөгжихийн хэрээр ГХЭ биднийг улам бүр хүрээлнэ. Хэдэн жишээ дурдъя.

Бүх өнгийг улаан, ногоон, хөх гурван өнгөний холимогоор илэрхийлж болдог. LED дэлгэц, утас, ТВ-ийн пиксел бүрт энэ гурван өнгийг илэрхийлэх жижигхэээээнн ГХЭ зоочихсон гээд бүдүүн бараг ойлгочихож болно. Дэлгэцийг тогонд залгахад Европиум элемэнт электрон шилжилт хийж улаан гэрэл ялгаруулна, Тербий элемэнт ногоон өнгө гаргана. Hybrid машин баттерэйн зүрх нь Лантан элемэнт. Цахилгаан машины Li-ion баттерэйд ГХЭнь тогтвортой байдал, аюулгүй байдлыг сайжруулах “допинг” хэлбэрээр оролцож баттерэйн насыг уртасгана.

Чихэвч, чанга яригч, дрон, цахилгаан машинд дуу, хөдөлгөөн үүсгэж байгаа зүйл бол хүчтэй байнгын соронз. Тэр нь энгийн соронз биш Неодим элемэнт дээр суурилсан хайлш /металуудыг хооронд нь холиход хайлш үүснэ хэхэ/. Жижигхэн хэрнээ асар хүчтэй соронз. Хэрвээ энэ соронз байгаагүй бол өнөөгийн нимгэн утас, жижиг чихэвч, олон минут нисдэг дрон ямар ч боломжгүй. Дрон гэнэт хөгжиж, утасгүй чихэвч гарч ирсэн нь ГХЭ-ийн л ач. Неодим соронзтой мотор байхгүй бол дрон жижиг, хүчтэй, тогтвортой байж чадахгүй. Камерын өнгө, мэдрэгчийн нарийвчлал, гироскопийн тогтвортой байдалд хүртэл ГХЭ суурьтай материалууд оролцож байна. Дрон, робот, AI, зэвсэг бүгд ГХЭ-ээс хамааралтай болсон.Товчхондоо “газрын ховор элемэнт” бол ирээдүйн “газрын тос”. Гэхдээ газрын тосгүй бол машин явахгүй, газрын ховор элемэнтгүй бол ертөнц “асахгүй” гэсэн үг.

Газрын ховор элемент өөрөө аюултай бодис биш. Харин гол эрсдэл нь олборлолт, боловсруулалтын шатанд байдаг. Хүчил, хаягдал, дагалдах цацраг идэвхт элементүүд л жинхэнэ асуудал. Тиймээс өндөр хөгжилтэй олон улс олборлолтоос татгалзаж, харин Хятад коммунист төрийн шийдвэрээр олборлолт, боловсруулалтыг хүчээр тулган хэрэгжүүлж, өнөөдөр дэлхийн зах зээлийн 60 орчим хувийг дангаараа хангаж, геополитикийн том хөзөр атгаж сууна.

ГХЭ бол нүүрс, алт, зэс, газрын тос шиг “их ухвал их ашиг” логикоор явдаг баялаг биш. Ашиг нь ухахдаа биш, ялгаж салгах, цэвэршүүлэх, цэвэр материал болгох шатанд бий. Нэг тонн хүдэр нь 100-200 доллар бол боловсруулсан нь 10,000+ доллар болох учир хүдэр ухаж зараад бол үндсэндээ ашиггүй шахуу аж. Тиймээс ч ГХЭ бол уул уурхайн гэхээсээ илүү химич, материал судлаач, инженерийн салбар юм. ГХЭ-ийн хувьд “100 химич, материал судлаач нэг том ордтой тэнцүү” гэсэн зүйрлэл ч бий. ГХЭ дээр бол эксковатор биш лаборатори чухал.Газрын ховор элемэнт нь уул уурхайн гэхээсээ хими инженерийн салбар. 

Манай улсын хувьд зөвхөн хүдэр зараад байвал бараг эргээд өрөнд орно, боловсруулалт зайлшгүй хэрэгтэй. Бас дээрээс нь олон инженэр химич материал судлаач бэлдэнэ, гадны хөрөнгө оруулалт ноу хау татах гэх мэт дор хаяж 7-10 жилийн тогтвортой үйл ажиллагаа хэрэгтэй. 4 жилийн циклээ ч бүрэн гүйцээдэггүй манайх шиг улсад нэлээд бэрх чээлэнж. Эцэст нь хэлэхэд, Монголын асуудал нөөцдөө биш. Түүнийг удирдах тэвчээр, мэдлэг, олон нийтэд зөвөөр ойлгуулах, улс төрийн популизмаа орхих чадварт л байгаа юм.

Аанхаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Patricia Lovick (176.110.219.20)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684
    2025 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 1 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 1 цаг 34 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 1 цаг 34 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 1 цаг 35 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 1 цаг 35 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 36 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 1 цаг 39 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 16 цаг 57 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 16 цаг 57 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 16 цаг 59 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 17 цаг 11 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 12 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 19 цаг 22 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 19 цаг 25 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 19 цаг 47 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 47 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 19 цаг 49 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 19 цаг 50 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 19 цаг 51 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 21 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top