x

Өнөөдөр Нар бүтэн хиртэнэ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны даваа гаригт нар бүтэн хиртэх үзэгдэл тохиож, Хойд Америкт ажиглагдана гэдгийг BBC мэдээлжээ. Хиртэлтийн гол зурвас нь Мексик, Канад, АНУ-ыг дайран өнгөрнө. Бүтэн хиртэлтийн хамгийн удаан үргэлжлэх хугацаа нь 4 минут 28 секунд байх болно. Харин дараагийн бүтэн хиртэлт 2026 онд болох бөгөөд Атлантын далайд илүү тод ажиглагдах ажээ.

Өнөөдрийн хиртэлт Номхон далайгаас эхлэх бөгөөд Күүкийн арлуудын бүрэлдэхүүнд ордог Пенрин арлын оршин суугчдад хамгийн түрүүнд ажиглагдана. Дараа нь Нарыг бүрхсэн Сарны сүүдэр далай дээгүүр 2500 гаруй км/ц-ийн хурдтай өнгөрч, орон нутгийн цагаар 11:07 цагт Мексикийн эргээр, 20 минутын дараа Мексик, АНУ-ын хилээр өнгөрөх бол, хиртэлтийн гол зурвас хэдэн цагийн дараа Хойд Америкийг бүхэлд нь бүрхэж, Сарны сүүдэр Атлантын далайд туссанаар хиртэх үзэгдэл дуусна. 

Хиртэлт гэж юу болох, ямар төрлийн хиртэлтүүд байдаг тухай

Нар, Сар, Дэлхий гурав нэг шугам дээр байрлах үед энэ үзэгдэл тохиодог. Хэрэв дэлхий дунд нь байрлавал түүний сүүдэр Саран дээр тусах бөгөөд энэ бол Сарны хиртэлт юм. Хэрэв Сар дунд хэсэгт байрлавал Нарыг халхалж, Нарны хиртэлт тохионо. 

Харин хиртэлт хагас эсвэл бүтэн байх эсэх нь нэг шугам дээр хэр шулуун дарааллаар байрлаж байгаагаас шалтгаалдаг ажээ. Нарны хиртэлтийн хувьд хагас эвсэл бүтэн байх эсэх нь Сар бага зэрэг сунасан тойрог замын хүрээнд Дэлхийгээс хэр ойрхон эсвэл хол байгаагаас хамаарна.

Цагариг хэлбэрийн нарны хиртэлтийн үед Сар дэлхийгээс хамгийн хол зайд байрладаг тул Нарыг бүрэн халхалдаггүй байна.  Нарны ээлжит цагариган хиртэлт энэ оны 10 дугаар сарын 2-нд тохиох бөгөөд Өмнөд Америкт ажиглагдах юм. Энэ үзэгдэл Өмнөд Америкаас гадна Хойд Америк, Номхон далай, Атлантын далайд хэсэгчлэн ажиглагдах ажээ. 

Нар хиртэх үзэгдлийг зөвхөн тусгай, маш бараан шилээр эсвэл тусгай төхөөрөмжөөр харж болно. Эс бөгөөс нүдний хараа муудаж болзошгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 52 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 55 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 57 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 58 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 6 цаг 0 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 6 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 21 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 21 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 23 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 23 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 24 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 46 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 49 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 50 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 52 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 53 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 10 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 13 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 13 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 59 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top