x

У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ, энэхүү чуулган эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, эх түүх, өв соёл, үндэсний бахархлыг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. Түүнчлэн тэрбээр монгол цэрэг эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, эрүүлийг хамгаалах гээд нийгмийн бүхий л салбарт хүчин зүтгэж, сорилт бэрхшээл бүхнийг нуруундаа үүрч ирснийг тэмдэглэлээ.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд, “Нандигнан дээдлэх үндэсний өв соёл, үнэт зүйл”, “Эрхэмлэн хамгаалах үндэсний эв нэгдэл”, “Үндэсний язгуур эрх ашиг-Аюулгүй байдал”, “Монгол хүн-Монголын баялаг”, “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдээс гадна Монгол цэргийн нэгдсэн холбоо дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Цаашид хүүхэд залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох зорилгоор үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөө хэлж, үүнд холбооны удирдлага, гишүүдийн манлайлал, үүрэг оролцоо, мэдлэг туршлага чухал гэдгийг онцлов.

Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо: 

-“Анх нэг онд цэргийн сургууль төгссөн төгсөгчид бие биедээ тусалж дэмжих байдлаар хамтарсан хөдөлгөөнийг эхлүүлж байлаа. Түүний дараагаар цэргийн төрөлжсөн мэргэжлийн холбоод байгуулагдаж, улмаар “Цэргийн андууд” дурсамж уулзалтыг зохион байгуулсан нь манай холбооны эхлэл суурь болсон. Өөрөөр хэлбэл, цэргийнхний дунд эх орноо хайрлах үзэл мэргэжлийн нөхцөл байдлаас үүдэж давуутай байдаг. Тиймээс бид хамтарч нэн тэргүүнд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхийг чухалчилсан. Ингээд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 1000 гаруй ахмад дайчныг оролцуулсан анхдугаар их хурлыг 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд зарлан хуралдуулж, эрхэм зорилгоо дэвшүүлж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлж байв.

Манай холбоо өнгөрсөн хугацаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, ахмадууд, хүүхдүүд, оюутан залуус, эмэгтэйчүүд, энхийг сахиулагчид зэрэг нийгмийн бүхий л давхаргыг хамарсан 230 гаруй ажлыг зохион байгуулсан байна. Эдгээрээс Монгол цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, тусгаар тогтнол, аюулгүй байдал, төрт ёсны эрхэм үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, эх түүх, хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ дийлэнх хувийг эзэлж байна.

Ерөнхийлөгч сая хэлсэн үгэндээ монголчуудыг эх оронч болгож төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн санааг дэвшүүллээ. Цаашид бид энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах үүргийг хүлээж авлаа гэж ойлгож байна" гэв.

Тус холбоо эдүгээ 21 аймаг, 9 дүүрэг, гадаадад 2 салбартай, 100 мянга гаруй гишүүд дэмжигчтэй үндэсний хэмжээний байгууллага болон төлөвшсөн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 4 цаг 50 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 4 цаг 51 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 4 цаг 54 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 4 цаг 56 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 4 цаг 57 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 4 цаг 58 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 5 цаг 1 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 5 цаг 3 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 5 цаг 5 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 5 цаг 6 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 7 цаг 13 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 7 цаг 15 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 7 цаг 15 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 7 цаг 17 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 7 цаг 19 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 7 цаг 21 мин Хашима – Японы мартагдсан вант улс 9 цаг 4 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 9 цаг 7 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 9 цаг 8 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 9 цаг 11 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top