x

Уэльсийн гүнж Кэтрин химийн эмчилгээ хийлгэж байна

Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдараар өвчилж, курс химийн эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа мэдээллээ.

Тэрээр "Нэгдүгээр сард би хэвлийн хөндийн ноцтой мэс засалд орсон. Тэр үеэр надад хорт хавдар байхгүй гэсэн юм. Мэс засал амжилттай хийгдсэн. Харин түүний дараах шинжилгээ нь надад хорт хавдар байгааг харуулсан. Миний эмчилгээний баг урьдчилан сэргийлсэн химийн эмчилгээнд орохыг зөвлөсний дагуу би одоо энэ эмчилгээний эхний шатанд байгаа" хэмээн Британийн хаан ширээ залгамжлагч ханхүү Уильямын эхнэр хэлээд өөрт нь болон түүний гэр бүлд маш том цочрол боллоо гэжээ.

Мөн тэрээр "Би бүрэн эдгэрнэ гэж өөрийгөө дайчилж байна, биеийн байдал сайн байгаа" хэмээн хэлжээ.

Гүнж британичуудад дэмжлэг болон эдгэрэхийг хүссэнд нь талархаад, эмчилгээг амжилттай гүйцээхэд түүний дотны хүмүүст “цаг хугацаа ба хувийн орон зай хэрэгтэй” гэж онцолжээ.

Энэ бүгдийн дараа тэр албан ёсны үүрэгтээ эргэн орохоор тооцоолж байгаа хэмээн хэлсэн байна.

Гүнж Кейт мөн, мэс заслын дараа илүү их цагийг хүүхдүүддээ юу болж буйг тайлбарлаж, “бүх зүйл сайн болно” гэж ойлгуулахад зарцуулсан, өөрийн нөхрийн дэмжлэгийг өндөр үнэлэн цэгнэж байгаа гэжээ. Хосууд 10 настай ханхүү Жорж, 8 настай гүнж Шарлотта, 5 настай ханхүү Луи гэдэг гурван хүүхэдтэй.

"Одоо би амьдралыг нь хорт хавдар өөрчилсөн бүгдийн тухай бодож байна. Энэ өвчний бүхий л хэлбэртэй тэмцэж буй бүгдэд би найдлагаа хаяхгүй байхыг хүсье. Та бүгд ганцаараа биш” хэмээн хэлэв.

Британийн ерөнхий сайд Риши Сунак мэдэгдэхдээ, "Бүх иргэдийнхээ өмнөөс гүнжид хурдан эдгэрэхийг хүсэж байна" гэв. Мөн Британичуудад хандан өөрийн өвчний талаар мэдээлсэн гүнж “гайхамшигтай эр зоригийг гаргалаа” гэж үнэлжээ.

Олон орнуудын хэвлэл мэдээлэл, цахим сүлжээний хэрэглэгчид сүүлийн долоо хоногуудад “Гүнжид шударга бусаар хандсан" гэж Ерөнхий сайд хэлжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 53 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 55 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 57 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 59 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 6 цаг 0 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 6 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 21 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 21 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 23 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 23 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 24 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 47 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 49 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 51 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 52 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 53 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 10 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 13 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 13 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 59 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top