x

АНУ: Сургуулийн аллага үйлдсэн сурагчийн эцэг, эхэд 10-15 жилийн ял оноов

Эрх зүйн шинжлэх ухаанд "Эцэг, эхийнх нь үйлдсэн хэрэгт үр хүүхдийг нь яллаж болохгүй" гэсэн зарчим үйлчилдэг. Үр, хүүхдийн үйлдсэн хэргийн төлөө ч бас эцэг эхийг нь яллахгүй гэсэн үг.

Гэвч АНУ-ын шүүх өчигдөр үүний эсрэг нэгэн шинэ жишиг тогтоов. 2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэгэн сургуульд зэвсэгт халдлага үйлдэж, дөрвөн сурагчийн амийг хөнөөсөн өсвөр насны хүүхдийн эцэг, эхэд шүүхээс 10-15 жилийн хорих ял сонсгосныг CNN мэдээлсэн байна. 

Окланд дүүргийн шүүхийн шүүгч Шерил Мэттьюс эцэг Жэймс Крамблиг “гэртээ хадгалж байсан галт зэвсэг, буу, сум зэргийг чөлөөтэй ашиглах боломж олгосон”, эх Женнифер Крамблиг “эдгээр зэр зэвсгийг ашиглах, эзэмшихийг сайшаасан, хөхүүлэн дэмжсэн” гэж буруутгажээ. 

Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн аллагад хэнийг буруутгах талаар удаан үргэлжилсэн маргаан ийнхүү өндөрлөв. Прокурорууд энэ удаа хүүхдийнх нь үйлдсэн хүнд гэмт хэрэгт эцэг эхийг шийтгэх хууль эрх зүйн шинэ жишиг тогтоосон байна.

Хэрэг гарах үед 15 настай байсан Этан Крамбли гэрээсээ авчирсан 9 мм-ийн  Sig Sauer хийцийн галт зэвсгээр Оксфордын Ахлах сургуулийн байранд халдаж, дөрвөн сурагчийн амийг хөнөөж, зургаан сурагчийг нэг багшийн хамт шархдуулсан нь олон нийтийг цочирдуулсан билээ. Эцэг, эх Крамбли нарыг аллагын маргааш баривчилж, хоёр жил гаруй хугацаанд цагдан хорьжээ. Харин Этаныг өнгөрсөн онд хүн амины дөрөв, бусад 19 хэрэгт нь өршөөлд хамрагдах нөхцөлгүйгээр бүх насаар хорих ялаар шийтгэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 52 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 55 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 57 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 58 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 6 цаг 0 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 6 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 21 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 21 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 23 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 23 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 24 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 46 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 49 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 51 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 52 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 53 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 10 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 13 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 13 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 59 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top