x

Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ

“УИХ-ын Сонгуулийн саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:

-"Нэр бүхий долоон намын төлөөлөл нэгдээд СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Шаардлага нь үндсэн хоёр агуулгатай. 

Энэ удаад сүүлийн 30 жилийн хугацаанд өрнөөгүй онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын 126 гишүүнийг сонгоно. 

Тодруулбал, тойргоос 78 гишүүнийг, жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь Монгол Улсад олон тооны солонгорсон парламент үүсэх хүлээлттэй байгаа.

Нэг нам хязгааргүй эрхтэй бус, олон сөрөг хүчин бий болно. Ингэснээр эргээд Засгийн газарт хяналт тавьж, хоорондоо бодлогын мэтгэлцээн өрнүүлж чадахуйц эрүүл, амьд парламент үүснэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ-ноос зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна. 

Зургаадугаар сарын 28-нд сонгууль зохион байгуулагдах үед саналын хуудасны асуудал давхар яригдана. Саналын хуудас нь хоёр тусдаа байх ёстой хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүс нь өөр хуудас дээр тусдаа 48 нэр бүхий жагсаалт байна. Нэг хуудсан дээр хэвлэсэн тохиолдолд тойргийн сонгууль, намын жагсаалт хоёр хоёулаа хүчингүй болох магадлалтай. 

Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа монголчууд оролцоно. Гадаадад байгаа монгол иргэд зөвхөн жагсаалтын намын нэрсийг дугуйлах байдлаар сонгуульд орно.

Дээр дурдсан хоёр үндэслэлээр сонгуулийн хуудсан дээрх хоёр төрлийн санал хураалт нь тусдаа байх ёстой гэх шаардлагыг албан ёсоор СЕХ-нд хүргүүлж байна.

Өмнөх долдугаар сарын 1-ний хар үйл явдал болохгүй байхаас зайлсхийх ёстой. Гарч ирсэн Монгол Улсын парламент, Засгийн газар нь чанартай, үр дүнд нь Монгол Улс ардчиллаа баталгаажуулсан сонгууль байх нь зүйтэй. 

Дараагийн асуудал нь сонгуулийн саналын хуудсан дээр нэр бүхий намын нэрсийг дээд шүүхийн дарааллаар дугаарлачихдаг.

Сонгуульд 30 орчим улс төрийн нам болон эвсэл оролцоно хэмээн мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын Газарт хүргүүлсэн байгаа. Энэ долоо хоногтоо багтаагаад Сонгуулийн Ерөнхий Хороонд хүсэлтээ өгөх ёстой юм. Сонгуулийн тойрог томорчихсон болохоор нэг тойргоос 10 хүртэл нэрс дугуйлах 10 мандаттай маш урт жагсаалт гарч ирээд буй. 

Энэ урт жагсаалт дотор иргэд төөрөх, будилах, үл ойлголцол үүсэх асуудал тулгарч мэднэ. Ийм болохоор иргэдэд энгийн, ойлгомжтой мэдээлэл өгөх зорилгоор тодорхой болгоё. Тухайлбал

  • Нам, эвслийн урд талд дугаар
  • Намын нэр
  • Тухайн намын дарга нь хэн бэ гэдэг мэдээлэл
  • Нэрсийг зурагтай нь хамт
  • Намынх нь лого,
  • Нам, эвслийн бэлгэдэл зэргийг тавья. 

Ингэж маш тодорхой, энгийн байдлаар иргэдэд ойлгомжтойгоор хүргэхгүй бол төөрч, будилах гээд байна". 

"Сонгууль болгоны өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг"

Монголын Үндэсний Ардчилсан Намын дэд дарга Б.Цогтгэрэл: 

-"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын хувьд сонгуульд саналаа өгөхөд маш ойлгомжтой байх ёстой. Харамсалтай нь сонгууль болгоны өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг. Улмаар иргэдийн дунд маш их төөрөгдөл үүсдэг. Тиймээс төөрөгдөл, будилаан багатай байлгахын тулд өнөөдөр улс төрийн намууд нийлээд шаардлага, саналыг гаргаж байгаа юм.

Улс төрийн намыг жагсаалтаар дэвшүүлж байгаа тухайн санал өгөх хуудсанд 

  • Намынх нь нэр
  • Намынх нь үзэл санаа
  • Бодлого философийг агуулсан бэлгэдэл лого
  • Нам эвслийг тэргүүлж байгаа хүмүүсийн нэр тодорхой байх ёстой" гэв. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 4 цаг 51 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 4 цаг 52 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 4 цаг 55 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 4 цаг 56 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 4 цаг 58 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 4 цаг 59 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 5 цаг 1 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 5 цаг 4 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 5 цаг 6 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 5 цаг 7 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 7 цаг 14 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 7 цаг 15 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 7 цаг 16 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 7 цаг 17 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 7 цаг 19 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 7 цаг 21 мин Хашима – Японы мартагдсан вант улс 9 цаг 4 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 9 цаг 8 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 9 цаг 9 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 9 цаг 12 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top