x

“Исүзү” компани автомат жолоодлоготой ачааны машинаа 2027 оноос үйлдвэрлэж эхэлнэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Исүзү Моторс” компани дөрөвдүгээр түвшний автомат жолоодлого бүхий ачааны машин, автобусыг 2027 оноос үйлдвэрлэж эхэлнэ гэж мэдэгдлээ. Ингэснээр Японы логистикийн салбар дахь ажиллах хүчний хомсдолыг арилгахад тусална гэж тус компани найдаж байна.

Уг санаачилгын хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж буй автобус, логистикийн компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Канагава мужийн Ёкохама хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Исүзү” компанийн ерөнхийлөгч бөгөөд үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шинсүке Минами хэлэхдээ, автомат жолоодлогын технологийг ихэвчлэн тогтсон чиглэлд явдаг ачааны машин, автобусанд нэвтрүүлэх нь суудлын автомашинтай харьцуулахад илүү хялбар гэлээ. Жолооч дутагдаж буй логистикийн салбарт энэ нь маш чухал хэрэгтэйг тэрбээр онцлов.

“Исүзү” мөн 2031 оны гуравдугаар сард дуусах 2030 оны санхүүгийн жилд орлогын хэмжээгээ одоогийн түвшнээс ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлж, 6 их наяд иенд хүргэхээр төлөвлөж байна. Тус компани 2023 оны санхүүгийн жилд 680 мянга орчим автомашин борлуулсан бол Африк, Ойрхи Дорнодын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх замаар 2030 оны санхүүгийн жилд борлуулалтаа 850 мянгад хүргэх зорилт тавьжээ.

Мөн өнгөрсөн жил цахилгаан автомашины технологийг хөгжүүлэхэд чиглэсэн 1 их наяд иений хөрөнгө оруулалт дээр нэмээд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин зэрэг одоогийн бизнесүүддээ 1.6 их наяд иен зарцуулах ажээ. Ш.Минами дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины эрэлт 2030 оны санхүүгийн жилийн дараа ч тодорхой хэмжээнд хэвээр байна гэж таамаглаж байгаа бөгөөд арилжааны тээврийн хэрэгслийг цахилгаан хөдөлгүүртэй болгоход “тодорхой цаг хугацаа шаардагдана” хэмээн ярьжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 23 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 29 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 37 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 39 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 49 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 51 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 55 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 58 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 41 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 44 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 47 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 49 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 50 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 20 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 21 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 22 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 26 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 41 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 8 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 10 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top