x

Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол!

(эрт эдүгээгийн холимог этюд)

“Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа” гэх үгийн эзэн болж олондоо үлгэр үзүүлэхийг ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэдээ ерөөе. Та сонгуулийн өмнөх эгзэгтэй үед С.Зоригийг хөнөөсөн эзэн нь Ц.Элбэгдорж гэх үнэмшил нийтэд шингээж дөнгөв. “Элбэгдорж муухай шаар Зоригийгоо алчихсан юм байна шүү дээ” гээд иргэд үелзэх янзтай. Ерөнхий сайдынхаа үгэнд итгэхгүй бол өөр хэний үгэнд итгэх билээ. Хэрцгийгээр хөнөөгдсөн С.Зориг бол монголчуудын маш эмзэг шарх. Захиалагч, гүйцэтгэгчийг олох-цөхөрдөггүй хүлээлт. Ийм хөндүүр сэдвээр ерөнхий сайд, МАН-ын дарга болчимгүй үг унагах ёсгүй гээд хатуу итгэх-буруугүй. Хэн хөнөөснийг эцсийн эцэст олжээ. Овоо шүү. Мэдсэнээ нуулгүй шууд зоримог зарласан ерөнхий сайддаа С.Зоригт хайртай хүн бүр над шиг баярласан байх.

Гэмт хүн гилбэлздэг. Ц.Элбэгдоржийг цовхчиж эхэлсэн дээр нь нотолгоогоо угсруулан барьцаа лавшруулж, С.Зоригийг тэр хөнөөснийг шүүх тогтооход тусал ерөнхий сайдаа. Та Элбэгдоржийг гүтгээгүй нь лав. Ямааны мах халуун дээрээ гэдэг С.Зоригийг алсан Элбэгдоржид үйлдсэн нүглийг нь сонгуулийн өмнө хүлээлгэж олноо амраа. Нотлох баримт Танд хангалттай учраас бал цул зарласан байж таарна. Засгийн тэргүүн, МАН-ын даргын үг-үйлдэл хөдөлшгүй нотолгоотой байгаа. Ц.Элбэгдорж С.Зоригийг алаад, Шүүхийг базаад, Эрдэнэтийг халааслаад өөр юу юу ч билээ санасандаа хүрээд төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч дэлсэн гэж Та гоё хэлсэн. Ийм зангаргатай дүгнэлтээс буцах гарц Танд яаж байхав. Эрдэнэтийн 49 хувийг дотоодоос гадагш гаргаагүй, гадаадаас дотогш оруулсан хулгай тул түүнийг С.Зоригийн аллагаа хүлээсний нь дараа бичье.

Хэлсэндээ хүрэхийг би яагаад Танаас хүсэв гэвэл Та М.Энхболдыг манан мафийн загалмайлсан эцэг гэж спикерийн сэнтийнээс нь буулгаад, дараа нь бүх хулгайг нь орхисон. Манан мафийн толгойлогч өдгөө ямар ч шийтгэлгүй хээвнэг заларч явна. Түүн лүгээ Элбэгдорж гэгч алуурчийн гэмт хэргүүдийг сонгуулиас хойш бүү таг мартаарай. Мораль бичдэг зохиолчийн зорилго ердөө иймхэн. Ард түмний захиалгат таван хүүгийн хувьсгалт ялалтыг Та дурсах дуртай юм билээ. Тэр үед Та “Хуулийнхан М.Энхболдыг хамгаалахаар УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудаж хэрэгт холбогдуулна гэж заналхийлж эхлэв” гэж телевизээр зарлаж байв. Энэ ноцтой мэдэгдэл чинь сураггүй замхарсан нь олноо басамжилсан доромжлол болсон. Элбэгдорж хулгайчийн хэрэг энэ замаар замхрах вий. Хэлсэн үгэндээ хүрдэггүй чинь хашрааж орхижээ намайг. Ард түмний захиалгат тавын нэг Т.Аюурсайхан “4-5 машин чухал баримт хуулийнхан устгаж гэмт хэргээ балласан” гэж цэнхэр дэлгэцээр давшилж байснаа сая ял авахдаа ядаж сөхсөнгүй. Гэмт хэрэг дарах-ялзралын халдвар тараагч вирус үржүүлсэнтэй ижил аюултай гээд энд онцлов.

Хувьсгал ухуулах хуудсаар эхэлдэг. Нам засгийнхаа эсрэг ухуулах хуудас наах амиа хорлохтой дүйж байсан 1990 онд ухуулах хуудас нааж хэн хэн тэнэгтэв ээ гэтэл Бат-Үүл, Сосорбарам, Амарсанаа гэх зулдрайнууд илрэв. Тэднийг яах бол? Шоронд бол бат. Арай буудчихгүй байгаа гэж бид сэм нудралцсан. Амиа анх дэнсэлсэн жаалуудыг мангар тэнэг гэж шоолж асан товарищууд Зөвлөлт импер сэхэмгүй хазаймагц ханцуй шамлав. Аюул суларсанд коммунистууд анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсан. Тэд эх орончдоо бус Зөвлөлт импер нурж буйг далимдуулж, хоосон хоцрохгүй гэж нохойтсон юм. Омог нь сүржин ч урт гар сунаж ирээд няслах гэвэл эхэлж жагссаныгаа барьж өгөх урваачид голдуу. Ардчиллын танил бус сорилтод бүдэрмэгц С.Зоригийг яалаа? Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийг яаж байна? 

С.Зориг үрэгдэхийнхээ өмнө элдвээр зүхүүлсэн. Эдүгээ Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийг зүхэж буйгаас илүү юү гэхээс дутуугүй харааж байв хөөрхийг. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэдээ зориглон сануулахад сонгуулийн дараа АН-тай олонх цөөнх болчоод С.Зоригийг Ц.Элбэгдорж алсныг тогтоохгүй, юу ч хэлээгүй мэт дөл царайлав. “Хардсан юм. Хардах эрх надад бусдын адил бий” гэж улаан цайм ноцуузай. Системийн авилга гэл үү-учирч байгаагүй барууны аюултай эрэмгий тэмцэгч Таныг байдгаараа дэмждэг хүний хувьд хэлсэн үгийнхээ эзэн болдгоороо манлайлахыг дахин гуйя. Таныг сонгуульд оноо цуглуулахаар гүжирдлээ гэх пиар явж л байна. Хэрэв Та хэлснээ нотлохгүй аваас ял сонсох учиртай. Хуулиар амьдарч сурцгаа дүү нар минь.

1990 оны өвөл яасан ч айхтар хүйтэрсэн юм. Уухилсан жагсагчдын булгилагч зүрхний буцлам халуурал идэр есийн жаврыг уятуулж дийлэхгүй, хөлдүү орчлонд тэдний амьсгал хэсэг зуур уур унтуу савсуулаад замхарна. Гэвч тийм их хилэн, тийм их нягтрал 70 жил зүрхээ зүсүүлсэн аймхай монголчуудын хаана бүгж байв аа? Овоо доо муу тэнэг ард түмэн минь! Дор бүрнээ ингэж бахархсан. Цуглаан ганц удаа болоод унтраагүй. Цааш юунд ч хоригдохооргүй өрнөсөн нь нийтэд горьдлого бүү хэл итгэл төрүүлж, эх орноо, ард түмнээ гэсэн омогшил аяндаа амилан дүрэлзсэн. Даварсан том санаатай бацаануудыг Санжаасүрэнгийн Зориг хэмээх монгол орос холимог цустай хүү толгойлж яваа нь тэгсгээд илэрлээ. Орос ахын коммунизмыг тонилгох хувьсгалыг монгол оросын эрлийз хүү толгойлсон нь хувь тавилангийн хоржоон гэлтэй. Далан жил дарлагдсан олонд монгол орос эцэг эх учиртай хүү хайрлажээ гээд далдуур залбирсан мухар шүтлэгтэн надаас эхлээд цөөнгүй. С.Зоригтоо яасан их харамсана вэ монголчууд.

Нүүдэлчдийн коммунаас ардчилал соёолуулсан босогчдыг С.Зориг, Ц.Элбэгдорж нар оройлсныг худал гэж надтай зөрөх хүн байхгүй биз. Тэгтэл өнөө хоёрын нэг нөгөөгөө хөнөөсөн гэх ерөнхий сайдын огцом эрс мэдэгдэл хирд хийлгэв. Тэр хоёр нэг зорилготой нөхөдсөн. Ц.Элбэгдорж ардчиллын журамт андаа бус Мэндийн Зэнээг хорлов гэвэл өөр сонсогдох байлаа. Зөвлөлт империйн мөхөл, социалист системийн нуралтад адгийн муу ар Монгол хүртэл онгирсонд адгуус хэлд орсон мэт гайхаж, ад нь хөдөлсөн зэвүүцэгч дотоод гадаадад бишгүй л дооглов. Коммунизмын задралыг далимдуулан эх орноо гадны дарамтаас салгаж, өөрсдийн хүсэл, өөрсдийн үзлээр өөд татъя гэх зорилгод бүгд нэгдсэнээс, ардчилал чөлөөт зах зээлийг хувийн хонжоо болгох шунал хөдлөөгүй, нилэнхийдээ эх оронч хөөрлийн зурвас үе байв. Ц.Элбэгдорж өөдгүй амьтан аж. Ерөнхий сайд Та, түгээсэн дуулианаа нотол. Эс нотолбоос хэн болох вэ Та! Дураар дургихыг хазаарлагч хуулийн дор амьдарч сур.

ЗХУ-аар толгойлуулсан социалист лагерийн орнуудаас хамгийн буурай, хамгийн бөглүү Монголд 1990 оны өвөл ардчилсан давалгаа хуйларсныг гадныхан байтугай бид өөрсдөө анх талбай дээр очоод нүд чихэндээ итгээгүй. Арга ч үгүй. Тэр үед монгол хүн Улс төрийн товчоог огцор гэх лоозон бариад Ордон өөдөө орилолдох бүү хэл байгууллагынхаа хурал дээр даргыгаа нэр цохож шүүмжлэх эрсдэлтэй байв. Ихээхэн хуцвал нам засаг Ц.Лоохууз, Б.Нямбуу нарын замаар цөлөх буюу даварвал Д.Төмөр-Очир шиг төгсгөнө гэдэгт эргэлзэхээ больсон цаг үе. Д.Төмөр-Очирыг МАН дурсах дургүй. Дурссан хүнийг зууна. Өөдгүй Д.Төмөр-Очир устгалд өртсөн золбин нохой мэт шороонд булагдаад мартагдах ёстой гэж үздэг. Гадны даалгавартай ганц нам, ганц хүн жанжилсан баргар нийгэм. Гэмгүй хүмүүсээ хилсээр яргалсан нь цагийн урсгалд үнэнд гүйцэгдэж бултах гарцгүй ял нэхэгдмэгц тэвдэхдээ булш ухаж, ил гаргасан хэнийх нь тодорхойгүй бүрлээчдийн араг яснуудад цагаатгасан зарлигаа уншин сонсгож байв. 

35 жилийн өмнө буурай Монголын эрх чөлөөний төлөөх давлагааг хошуучилсан жаалууд өдгөө амьтны адаг адсаганы шороо болжээ. Уулзсан эхний хүн тэднийг зүхэх юм. Их үйлсийн төлөөх хамтрагчаа хөнөөсөн этгээдийг өршөөх нүгэл. Хөнөөснийг нь мэдсэн атлаа нуувал бас нүгэл. Үнэн Оюун-Эрдэнийн нэхэлд үү, Элбэгдоржийн өчигт үү гэдгийг урьдынх шигээ замхруулалгүй заавал тогтоо! Үнэнээр цангаж байна эх орон чинь...

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Оюунбалай (127.0.0.1)
    Оюук ч мэдэхгүй нөгөө л ах нарынхаа хэрэглэдэг аргыг өөрийн ах Hero Женко ийн загвараар хийлээ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана даа
    2024 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 12 цаг 27 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top