x

Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.

-2024 оны УИХ-ын сонгуульд одоогийн байдлаар 70 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөл-бөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. 70 гэдэг бол том тоо гэж зарим хэсэг дүгнэж байна л даа. Таны хувьд юу гэж харж байна. Бие даагчид олноор бүртгүүлж байгаа нь юутай холбоотой вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан тул хүн бүр эрхээ эдлэх эрхтэй. Тиймээс бие даан нэр дэвших эрх бол хүн болгонд нээлттэй тул бүртгүүлж болно гэсэн үг. Тооны хувьд их бага байх гэдэг нь тусдаа асуудал юм. Хамгийн сүүлийн 2020 оны УИХ-ын сонгуулиар 76 мандатын төлөө 13 улс төрийн нам, 4 эвслээс нийт 485, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэгэхээр 25 гэдэг тоо бол бага байна аа, гэж хувьдаа үзэж байна. Тоог яагаад тусдаа асуудал гэж хэлсэн гэхээр ардчилал улам бэхжих тусам улс төрийн намын институцчилал сайжрах ёстой юм. Энэ тохиолдолд нэр дэвшилт илүү улс төрийн намаар дамжих байдал ихсэх учирта

Бие даан нэр дэвших хүсэлт нэмэгдэж байвал намуудын хөгжлийн асуудалд хариулт өгч байгаа үзэгдэл гэж ойлгож болно. Харин буурч байвал улс төрийн намын хөгжил явагдаж байна аа гэж дүгнэх боломжтой. Нэг төрлийн индикатор.

Нөгөө талаас алдартай нэг тодорхойлолт байдаг юм. Францын улс төр судлаач Морис Дюверже “Парламентын гишүүд давхар мандат авдаг. Гишүүн нь иргэдээс сонгогдохоос өмнө намаасаа сонгогддог. Тус бүрийн ач холбогдол нь мөн намаас хамаарна” гэж 1954 оны бүтээлдээ дурдсан байдаг юм.

Энэ нь нэр дэвших гэдэг нэр дэвшигчийн шалгуурын хангах ёстой гэсэн санааг давхар харуулж байгаа юм. Улс төрийн намууд нэр дэвшигчийн журамдаа нэр дэвших эрх авах шалгуурыг хэрхэн тусгасан байх, бусад улс төрийн тогтолцооны хуулиудад энэ шалгуурыг хэр зохицуулсан байх вэ гэдгээс “хүсэмжит” улстөрчийг нийтэд санал болгож чадах эсэхийг сонгуулиар шалгаж байгаа юм. Товчхондоо сонгогдож гарч ирэх хүн ард түмнийхээ төлөө ажиллаж чадах эсэх, тэднийг төлөөлж чадах эсэхийг шалгадаг гэсэн үг. Тиймээс бие даагч болон намаас нэр дэвших гэдгийн үнэн мөн чанар энд оршино. Харин манайд ямар байгаа бол гэдгийг намуудын нэр дэвшүүлэх журмаас харах хэрэгтэй.

-Одоогийн сонгуулийн тогтолцоо бие даагч нарт хэр ээлтэй вэ?

-Энэ жилийн Их хурлын сонгуулийн тогтолцоо бол хоёр талтай. Нэгдүгээрт, бүсчилсэн тогтолцоо буюу томсгосон олныг төлөөлөх тогтолцоо нь онолын өөрийн шинжийг агуулсан байгаа. Үүнд, томсгох тусам танигдсан, нутаг орондоо нэр хүндтэй байх, мөн санхүү болон бусад олон төрлийн нөөцтэй байх тусам сонгогдох боломжийг өгнө. Энэ шинжээрээ залуу улстөрч, бие даагч нарт халгаатай.

Хоёрдугаарт, манай улсын ардчиллын хөгжил 30 гаруй жилийн түүхтэй. Социологич Холмс “Нэгхэн шөнийн дотор шинэ анги давхарга (нийгмийн шилжилт), шинэ боловсролын чиг баримжаа, шинэ хууль эрх зүйн орчин, шинэ олон улсын хамтын ажиллагаа-итгэлцэл, шинэ ёс зүйн дүрмийг шаардсан маш нарийн төвөгтэй шилжилт хийгдсэн. Мөн үзэл суртлын чиг баримжаагаа өөрчлөх шаардлага байсан” гэж 90-ээд онд шилжилт хийсэн ардчиллыг дүгнэн бичсэн байдаг. Энэ нь бидний хувьд бүх зүйл шинэ байсан тул алдаа, онооны шатыг туулж ирсэн гэсэн үг. Улмаар бидний хувьд ардчиллын бүх хэм хэмжээг нутагшуулахад хөрс нь өөр байсан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа маш их болсон гэж дүгнэж болно.

Үүнийг засахын тулд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилан дараагийн 30 жилийг угтах гэж зорьж байна. Улс төрийн намууд үүнд санал нэгдэн улс төрийн шийдвэр гарсан гэж харж байгаа. Тэр утгаараа хөгжлийн суурийг тавих тогтолцоо болсон гэж үзэж байна. Тиймээс бие даагч нарт нэлээн бэрхшээл тулгарах байх.

-Бие даагч нарыг олноор сонгох нь ямар давуу талтай, үр нөлөөтэй байдаг вэ?

-Сул тал нь ойлгомжтой, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь эрх баригч юмуу олонх болсон тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон батлагддаг. Тиймээс нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт бараг хийгдэж чадахгүй болно. Нөгөө талаас 126 гишүүнтэй болсон учир ойролцоо үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй намууд эвсэн Засгийн газар байгуулах магадлал өндөр байна. Энэ тохиолдолд мөн л хамтын улс төр хийхэд хэцүү болно.

Сайн тал нь гэвэл түрүүн дурдсан намын хөгжлийг хэмжих үзүүлэлт болох тул олон бие даагч гарч ирвэл улс төрийн намуудын институцчилал сул байгаагийн илрэл болно. Мөн сөрөг хүчин болох магадлал хамгийн өндөр тул хяналтын механизмыг хэрэгжүүлэгч байж болно. Гэвч бодит амьдрал дээр бүлэгт нэгдэхийн тулд намуудтай тохиролцох зам нь илүү тод юм даа.

-Улс төрийн хүрээнд бие даагч нарыг санал хуваах зорилготой нэр дэвшдэг гэцгээдэг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд үнэхээр бие даагчид санал хуваасаар ирэв үү, та юу гэж харж байна вэ?

-Сонгуулийн кампанит ажлын технологи талаасаа санал хуваах зорилго тээж болно. Тийм учраас аль болох хувь тэнцүүлсэн элемент илүү давамгайлсан сонгуулийн тогтолцоо байх нь сайн юм. Судлаачийн хувьд санал хуваагдалт хийлгэж байна даа гэсэн тохиолдол байгаа. Ийм технологи ашиглах нь олныг төлөөлөх буюу тойргийн сонгуулийн тогтолцоотой үед илүү ашиглагддаг гэдгийг судлаачид бүгд гадарлана. Парламентын гишүүн болно гэдэг чинь мөрийн хөтөлбөрийн зорилгыг хууль болгон батлах, өөрчлөх замаар хамтын зөвшилцөл хийгдэж байж хэрэгжүүлдэг албан тушаал юм. Тиймээс бие даагчийн туйлын зорилго юу вэ гэдгийг тэдний харизм, мөрийн хөтөлбөр зэргээс хянах боломжтой.

-Сонгуулиар нэг нэр дэвшигчээс доод тал нь 1.5 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл УИХ-ын гишүүн болсноор дөрвөн жилд нийт 250 сая төгрөгийн цалин авах юм байна. Ямар учраас улстөрчид УИХ-ын гишүүн болохоор ингэж их улайрч байна вэ хэмээн гайхах хэсэг байна л даа. Та судлаач хүний хувьд үүнд ямар дүгнэлттэй байгаа вэ?

Дээд тал нь 1.5 тэрбум гэж албан ёсны мөнгөн дүн гарсан. Тэгэхээр маш энгийн асуудал юм. Нэр дэвшигчийн санхүүгийн нөөц үнэхээр сайтай бол өөрөө гаргах байх, харин тийм биш бол хаанаас санхүүжилт босгох нь анхаарал татна. Энийг л харах ёстой, манай улсын эдийн засгийн чадавх, иргэдийн орлогын байдал бодит амьдрал дээр улс төрийн намд хандив өгөх, нэр дэвшигчдэд хандив өгөх хэмжээнд байгаа эсэх. Улмаар нэр дэвшигч хандивын дансаа нээх хугацаа нь богино байна. Ийм байхад сонгуулийн кампанит ажлын зардал гэдэг анхаарал үргэлж татах сэдэв байсаар байна. Тэгэхээр сонгуульд зарцуулах зардал, цалингийн хэмжээ хоёрын урвуу хамаарал нь бас ямар нэгэн зүйлийн урвуу хамаарал байх нь ээ гэсэн үг. Товчхондоо өөр хүсэл сонирхол тээгч гишүүн болох нь ээ гэсэн үг.

Хувь судлаачийн үүднээс улс төрийн санхүүжилтийн бие даасан хууль гаргаж байж улс төр, мөнгө хоёрын хамаарлыг тодорхой хэмжээнд хянаж чадна гэж үздэг. Учир нь улс төрийн мөнгөний нэг урсгалыг хаахад нөгөө урсгал нээгдэж байдаг гэж олон судлаачид нотолсон байдаг. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс зарим улс орнууд сонгуулийн зардлыг даадаг, эсвэл сонгуулийн төв байгууллагад нэр дэвшихдээ хураамж төлөн түүнийг нь нийт сонгуулийн сурталчилгаанд ашиглах арга замууд байдаг. Анхаарах зүйл нь улс төрийн санхүүжилтийн асуудлыг бүрэн утгаар шийдэж чадсан улс орны кейс байхгүй. Манай улсын хувьд энэ сонгуулийн дараагаас гишүүн байхын зорилго, чиг үүрэг тодорхой болж ирнэ гэж найдаж байгаа. Хэрэв тийм биш бол одоогийн сонгуулийн зардлын дүнг харахад бүх амьдралаа цэгцлээд эх орныхоо төлөө бүх хүчээ зориулах хүмүүсийн нэгдэл парламент юм байна гэж гэнэн үнэмшил тээхээс өөр аргагүй юм.

Эцэст нь хэлэхэд, ардчиллын амин чухал институци нь нам, сонгууль хоёр. Энэ хоёрын хөгжил аль болох онолын идеал утгад дөхөж очих тусам бидний хүсч байгаа ардчилал гээч зүйл бодит болно. Тиймээс намын хөгжлийн асуудал, сонгуулийн мөн чанарыг нийтээрээ үргэлж анхаарч байх хэрэгтэй юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gmail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gmail.com).
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 14 цаг 58 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 16 цаг 5 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 16 цаг 23 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 16 цаг 25 мин Сэрэмжлүүлэг 16 цаг 27 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 16 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 16 цаг 29 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 16 цаг 31 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 16 цаг 32 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 17 цаг 33 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 17 цаг 36 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 17 цаг 43 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 17 цаг 53 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 17 цаг 53 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 17 цаг 57 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 20 цаг 18 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 20 цаг 33 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 21 цаг 19 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 21 цаг 23 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 21 цаг 37 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top