Швейцарын алдарт теннисчин Рожер Федерер спортын ертөнцөд долоо дахь тэрбумтан тамирчин болсон талаар “Forbes” сэтгүүл мэдээлэв. 2022 онд их спортоо орхисон тэрээр өнөөдөр 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Түүний хөрөнгө өсөхөд Швейцарын гутал, хувцасны “On” брэндэд эзэмшиж буй цөөнхийн хувьцаа голлон нөлөөлсөн байна.
Федерерийн хувьд талбайгаас олсон шагналын мөнгө нь өрсөлдөгч Новак Жокович, Рафаэль Надаль хоёрынхтой харьцуулахад бага байсан ч 16 жил дараалан теннисчдээс хамгийн өндөр орлоготой нь байв. Тухайлбал, 2020 онд татвар төлөхөөс өмнө 106.3 сая ам.долларын орлого олж, тухайн жил дэлхийн бүх тамирчдыг тэргүүлжээ.
Түүний өмнө Румын тоглогч Ион Шириак теннисний салбараас анхны тэрбумтан болж байсан бол Федерер хоёр дахь нь болж байна. Харин нийт тэрбумтан тамирчдын эгнээнд сагсан бөмбөгийн домог Майкл Жордан, Мэжик Жонсон, ЛеБрон Жеймс, Жуниор Брижман, мөн гольфчин Тайгер Вудс нар багтаж байна. Эдгээрээс Тайгер Вудс, ЛеБрон Жеймс нар спортын карьерынхаа оргил үедээ буюу ид өрсөлдөж байхдаа тэрбумтан болсон онцлогтой.
Эх сурвалж: Forbes