x

Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо

Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн дүнд ОХУ, Казакстан улсаас орж ирдэг тамхинаас гаалийн албан татвар авахгүй, бусад орноос орж ирдэг тамхи нь 30 хувийн гаалийн албан татвартай болно. Энэ нь худалдааны эрх тэгш байдлыг хангахгүй-Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа. Гишүүн орнууд гэдэгт ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз бөгөөд эдгээр оронтой хийсэн гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 онд гурван тэрбум ам.доллар байгаагаас 2.9 тэрбум ам.доллар нь импорт байна. Манай улстай хийсэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван орны худалдааны 97.2 хувийг ОХУ, 1.8 хувийг Казахстан, 0.8 хувийг Беларусь, 0.1 хувийг Киргиз, 0.02 хувийг Армени улс бүрдүүлжээ. 

Ингээд тус холбоо манай улсын нийт бараа эргэлтийн 11 хувь, экспортын 0.7 хувь, импортын 25 хувийг бүрдүүлснээр бараа эргэлтийн харьцаа 96:4 байна. Энэ нь гадаад худалдааны тэнцвэр эрс алдагдсаныг харуулж байгаа юм. Үүний төлөө түр хэлэлцээр хийж байгаа юм байж гэж бодъё.Хэлэлцээрт импортын 367 мөр барааны 356 барааны тарифыг тэглэх, зургаан барааны тарифыг 25-30 хувиар бууруулах, хоёр бараанд тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, гурван бараанд тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдэлснээр импортын тарифын орлого багасах хэдий ч өрхийн хэрэглээ, экспорт, улмаар эцсийн хэрэглээ өсөж, ДНБ-ий бодит өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж тайлбарлаж байна. Эдгээр жагсаалт дотор Монгол Улсын хууль, тогтоомжид нийцэх эсэхтэй холбоотой цөөнгүй асуудал үүсэхээр байгаа юм. 

Түүний нэг нь одоогоор УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа Тамхины хяналтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой. Евроазийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан тохиолдолд уг хэлэлцээр Монгол Улсын хуультай адилхан үйлчилнэ. Үүний өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард уг хэлэлцээрийг УИХ-аар зөвшилцөхөөр оруулж ирж байхад янжуур тамхины гаалийн албан татварыг тэглэх нөхцөлтэй тусгагдсан нь Тамхины хяналтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэтэл энэ удаад яг л хэвээрээ. Монголын хуулиар бүх төрлийн тамхинд онцгой татвар ногдуулах хууль баталсан ч Евразийн хэлэлцээрээр түүний гишүүн орнуудаас орж ирэх тамхины татвар тэглэгдэж таарах нь. 

Нийтлэлийн эхэнд дурдсан Казахстан улс л гэхэд Монголтой хийдэг худалдааны 1.8 хувийг эзэлдэг, үүнийх нь хэдэн хувийг тамхи эзэлдэг бол? Монголд тамхи хямдханд тооцогддог. Гэтэл гаалийн албан татварыг тамхи, архи зэрэг хортой бүтээгдэхүүн дээрээ өндөр ногдуулахгүйгээр яаж хүн амынхаа, хүүхэд залуусын эрүүл мэндийг сахин хамгаалах вэ. Дэлхийн бусад улс орнуудын практикаас харахад эдийн засгийн арга хэмжээ авч тамхидалттай тэмцэхийн хамгийн “эрх чөлөөт” арга хэмжээ гэж үздэг. Нөгөөтэйгүүр төсвийн орлого тасалдлаа гэж өөр хоорондоо арга хэмжээ авч, халж солихоос илүү татварын орлогоо ялангуяа хортой бүтээгдэхүүнээс ахиухан авах хууль эрх зүйн орчин нь байсаар байтал түр хэлэлцээрийнхээ жагсаалтад оруулж тамхийг татвараас чөлөөлөх гээд байгаа нь бүр марзан бодлого болж таарч байна. 

Хатуухан хэлэхэд, “Тамхины татвар тэглэхэд оршуулгын газар нэмэгдэнэ” гэдэг зүгээр ч нэг цэцэрхээд хэлчихсэн үг биш байх. Дэлхий нийтээр хорт хавдартай тэмцэж байхад Монгол Улс л иргэдийн эрүүл мэндийн эсрэг бүтээгдэхүүнийг гаалийн татвараасаа чөлөөлж, 126-уулаа батлаад сууж байна. Тамхины хяналтын тухай хуулийн төслийг УИХ-ын босгоор давуулахдаа жилд хэдэн хүн тамхинаас үүдэлтэйгээр нас бараад байгаагаас эхлээд, тамхины үнийн бодлого зэрэг маш их баримт, тоонууд яриад хэлэлцэхээр болсон. Гэтэл ердөө хэдхэн хоногийн дараа гаалийн татварыг нь тэглэх тухай жагсаалтыг огтхон ч эсэргүүцэхгүй, салаа хуультай байхаар тайвшруулж тайлбарлан төөрөлдүүлж буй Засгийн газрын байр, суурийг ч гайхаж байна. Эцэст нь ямар үр дүнд хүрэх вэ? 

Жилд 4,300 хүн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байгаа өнөөгийн нөхцөлөө дордуулж, 10-15 мянга болгоё л гэсэн төрийн бодлого гэж харах уу? “Өнөөдөр 3-5 мянган төгрөгийн үнэтэй, угаасаа талхнаас хямдхан байгаа янжуур тамхинаас 30 хувийн татварыг нь авахаа больчихвол зайрмагнаас хямдхан янжуур тамхитай улс болох нь”, “Монгол төр хорт хавдрын өмнө цагаан тугаа өргөж байна” зэрэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан О.Номинчимэг хэлсэн үгс нэгийг бодогдууна биз ээ.  

Одоогоор хэлэлцэж эхлээд байгаа хуулийн төсөлд тамхины хяналтыг сайжруулж, татварыг үе шаттайгаар нэмж, хэрэглээг багасгах зорилтын хүрээнд онцгой албан татвар, гаалийн албан татварыг тооцоолсон. Тухайлбал, гаалийн албан татвар дээр зарим электрон тамхи  таван хувь, эсвэл 20 хувь гээд янз бүр байсныг жигд болгож бүх бүтээгдэхүүнүүдээс 30 хувийн гаалийн албан татвараа авдаг байхаар тусгасан. Харин онцгой албан татварыг үе шаттай нэмнэ гэж заажээ. 

Хэрвээ гаалийн албан татвараа энэ хэлэлцээрээр тэглэж байгаа бол үүнтэй тэнцүү хэмжээний татварыг онцгой албан татвар дээр нь заавал нэмж өгөх ёстой. Ингэхгүй бол Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн орон болох ОХУ, Казакстан улсаас орж ирдэг тамхинаас гаалийн албан татвар авдаггүй, бусад Солонгос, Хятадаас орж ирдэг тамхи нь 30 хувийн гаалийн албан татвартай болно гэсэн үг. Энэ нь худалдааны эрх тэгш байдлыг хангахгүй, харин зөрчих нөхцөл байдалд орно. Зах зээл дээр ч маш том гажуудал үүснэ. Энэ шийдлийг харамсалтай нь Засгийн газар оруулж ирсэнгүй. 

У.Оргилмаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ш.Санжсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 31 мин Увс аймгийн Завхан суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 1 цаг 33 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 80 дуудлага бүртгэгджээ 1 цаг 33 мин "Улаанбаатар марафон-2026" тэмцээнд 46 мянга гаруй хүн бүртгүүлжээ 1 цаг 34 мин Ам.долларын ханшийн сулрал АНУ-ын иргэдэд инфляцын дарамт учруулж байна 1 цаг 36 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 37 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 40 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 1 цаг 43 мин Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 2026-05-01 Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 2026-05-01 Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 2026-05-01 Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 2026-05-01 Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 2026-05-01 Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 2026-05-01 Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ 2026-05-01 Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө 2026-05-01 Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ 2026-05-01 Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа 2026-05-01 МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026-05-01
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top