x

О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ…

Монголын нийгэм, улс төр шинэ системд шилжээд даруй 35 жил өнгөрлөө. Тэрэндээ дасан зохицож, тогтон суурьшиж болох л хугацаа. Гэвчиг өнөө л 70 жил Зөвлөлтийн замаар явсан суурь тогтолцооноосоо салж чадсангүй. Улстөрчид амаараа ардчилал ярих ч ажил нь социалист хэлбэрээ алдсангүй. Төрийн эрх мэдлийг хэдхэн хүн ээлжлэн атгадаг. Тэрний хэрээр Монголын байгалийн нөөц баялгийг хуваан эзэмшдэг цөөн тооны гэр бүлтэй болж тогтлоо. Эсрэгээрээ ард түмэн нэлэнхүйдээ ядуу бөгөөд харанхуй.

Ардчилсан нийгмийн гол хэмжүүр нийтийн эрх гэдэг юм орхигдсон. Энийг өнгөрсөн 30 гаруй жилд санаатайгаар орхисон нь улам ил тод болж байна.

Уул нь: Алив улсад ард түмний хүсэл зориг буюу нийтийн эрх хангагдаж байж ардчилал байдаг. Улстөрчид ард иргэдийг өөрсдийнх нь эрх чөлөөний суурь зарчмуудад тулгуурласан Үндсэн хуулийн хүрээнд амьдруулах ёстой. Харамсалтай нь монголчууд анхнаасаа ардчилал, хүний эрх, хүсэл зоригоо нэг мөр ойлгоогүй. Тиймийн учраас нийтийн эрх хэрэгжихгүй байгаа юм. Энэ нь улстөрчдийн ёс суртахуун алдагдсантай шууд холбоотой. Уул нь улс төр могой мэт ухаалаг байхыг номлодог. Ёс суртахуун нь тагтаа мэт хор хөнөөлгүй байхыг заадаг. Нийлбэр нь нийтийн эрх ашиг хангагдах нөхцөл болдог. Харин манайд ёс суртахуун хаягдсан. Улс төрийн зарчмаа ч могой мэт ухаалаг бус могой мэт хортой арга болгосон.

Өнөөдөр УИХ-аас батлагдаж байгаа бүх төрлийн хууль тогтоомжийн учир утга, зорилго чиглэлийг ард иргэд ойлгодоггүй, тиймийн учраас сонирхдоггүй. Тэр нь эрх мэдэл хүссэн улстөрчид, баялаг мөрөөдсөн гэр бүлүүдэд ашигтай. Тэр бүү хэл ард иргэдийн дийлэнх Үндсэн хуулийг ч уншаагүй, судлаагүй. Эрхээ мэддэггүй гэсэн үг. Уул нь Монголын улстөрчид, эрх баригчид 90-ээд онд нийгмийн шилжилт хийхдээ ард иргэдтэйгээ ярилцаж 1992 оны Үндсэн хууль хамтын шүүлтүүрээр орж батлагдах байсан юм. Гэвчиг тэгээгүй. Тэр нь өнөөдрийн энэ гажуудлын үндэс болсон. Зохих нь: Төр нээлттэй хийгээд үнэн байх ёстой. Тэгдэггүй. Нууцаар ярьж тохирсноо ард иргэдэд ил хэлэхдээ популизм хийдэг. Мэдээлэл зөвхөн улс төрийн, баялгийн эрх баригчдыг тойрон хүрээлэгчдэд л үнэнээрээ хүрдэг. Энэнээс болоод 30 гаруй жилийн хугацаанд төр иргэн хоёр нэгэнт холдон одсон юм.

Төрийн эрх мэдлийг авахын тулд нэг нь нөгөөхөө ард иргэдэд албадлагын ухуулга сурталчилгаа ашиглаж муу хүн болгосноор ялдаг. Мөнгөтэй, хүчтэй нь сэтгүүл зүй, сэвүүр зүйг худалдан авч, өөртөө элсүүлснээр энэ үйл нь гүйцэлддэг. Ард иргэд ч догматик байдлаар хүлээж аваад дасчихлаа. Энэний ард хэн нь дарангуйлал хүсч, хэн нь нийтийн эрх бодож байгаа нь огт нээгдэхгүй үлддэг нь харамсалтай. Энэ нь улстөрчдөд дураараа авирлах, улмаар цөөн хэдэн хүний хуйвалдааны үр дүнд дарангуйлагч төрөх нөхцөлийг үүсгэсэн.

Базах нь ээ: Улс төр гэдэг ард иргэдээс тусдаа далд ертөнц бий болж, улсаар тоглоод удлаа. Одоо ч гэсэн зуны турш дуншсан улс төрийн зөрчилдөөний өндгүүд хэдхээн хоногийн дараа газар сайгүй хагарч эхлэх шинжтэй. Наахнуур нь харвал 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд намаа авч орох лидерүүдийг АН, МАН сонгоно.

Цаахнуураа болохоор энэ хоёр сонгуулиар дамжаад улс төрийн эрх мэдлийн шинэ хуваарилалтын давуу эрхийн төлөөх тэмцэл явж байгаа юм.

2016, 2020, 2024 оны УИХ-ын сонгуулиудын ялагч МАН:

-Нэгэнтээ галт тэрэг нь хөдөлсөн, хүрэх л газраа хүрэх ёстой гэвэл Ерөнхий сайд Г.Занданшатар намын дарга болохоор байгаа. Гэвчиг Засгийн газар нь 100 ч хоноогүй байхад Г.Занданшатар маань гологдоод эхэллээ. Ярьж хөөрч байгаа нь бол сайхаан. Таалмаар аятайхан. Чихэнд наалдацтай гэж. Харамсмаар нь Г.Занданшатарын яриа яг л ёслолын буудлага шиг. Популизм руу л хэлбийгээд байх шиг. Тийм учраас ам нь амьдралаас зөрөөд л. Бензиний үнэ, ам.долларын ханшийг л харчих. Зах, худалдааны төвөөр явбал юмны үнэ замаа алдсан нь харагдана. Тэгэхлээр Г.Занданшатарын хэдэн хүнийг ажилгүйчүүдийн эгнээ рүү шидэн байж хэмнэсэн хэдэн төгрөг нь Монгол Улсын эдийн засгийг тэтгэж, иргэдийн хэтэвчийг түнтийлгэхэд яг ямар ч хэрэг болсонгүй. Тэр мэтээс болоод МАН-ынхан Г.Занданшатар шийдэлгүй, толгойгүй гэж шүүмжлээд лавтай нэг сар болж байна. Судалгаагаар ч жирийн иргэд анх Ерөнхий сайд болж байхад нь өгч байсан дэмжлэгээ буцаасан дүн гарах боллоо. Ингээд ирэхээр МАН-ын Их хурлаас намын даргын эрх мэдлийг өвөртлөөд гарч ирэх үгүй нь эргэлзээтэй. Гэвчиг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүчээр МАН-ын тархинд гарч суух шинжтэй байна. Ерөнхийлөгч 2027 онд намаа авчихна аа гээд намынхнаа тайвшруулж байгаа сураг тарсан. Тэрбээр алив арга хэмжээнд МАН-ын гишүүд, УИХ-ын гишүүдийг хэсэг хэсгээр нь урьж оролцуулаад тэр үеэр уулзаж байр сууриа таниулах болсон байна. Мөн МАН-ын гишүүдийг залуучууд, хууччуул, эмэгтэйчүүд, Засгийн сайд нар гэсэн бүлгээр хүлээн авч уулзах болж. Уулзалтаас гарч ирсэн УИХ, Засгийн газар, МАН-ын гишүүд Ерөнхийлөгч би тэтгэвэрт гарах болоогүй. 27 онд намаа авна. Зандан тэр хүртэл л явна гэж байна. Юу болоод байгаа юм бүү мэд ээ. Нэг болохоор 2027 онд намаа авна гэнэ. Эсхүл сунгагдана гэх. Нам бус Ерөнхийлөгч намын дотоод асуудал руу орох нь Үндсэн хуулийн зөрчил бус уу гэж ирээд л өөр зуураа шивнэлдэх болж. МАН-ынхан бас Бямбаа хэрэг үүсгэж тоглоод байна гэж байх юм. Түүнчлэн МАН-ын залуу, жагсаалтын гишүүд уулзацгааж энэ мэтийн эсрэг намрын улс төрийн үйл ажиллагаагаа төлөвлөжээ.

2012 онд ялаад 2016 оноос хойш дандаа ялагдсан АН:

Дараалсан хоёр ялагдлын шокоосоо гарч чадалгүй тэр чигээрээ тарж бутраад явчих шахсан үе АН-д бий. Одоо олон юм яриад, АН-ыг аварна ч гэх шиг маазраад байгаа зарим хүн тэгэхэд живж буй хөлөг онгоцноос зугтах харх шиг л алга болж байв. Тийм үед Лу.Гантөмөр гарч ирж АН дахин өндийсөн. Энэ бол түүх. Уул нь одоо АН цаашаа яахаа шийдэх алтан үе. Суурийг нь Лу.Гантөмөрийн баг тавиад өгчихсөн. 2024 оны сонгуульд ялагдсан ч ялагчийн эрх мэдлийг АН хэрэгжүүлсэн. Гэвчиг жил хүрэлгүй эрх баригчдад хөөгдөөд Засгаас гарсан. Засгаас гарсны дараагаас АН-ын дарга Лу.Гантөмөрийг солих тухай ярьсан. Шахалтыг ч тээр жилээс хойш АН гэж ам ангайгаагүй хүмүүс Лу.Гантөмөрийг сэвүүр зүйгээр шүүмжлэх байдлаар хийж байна. Нөгөөдөх нь журмын голдуу нөхдийнхөө зодуурыг сайн даах юм. Гэвчиг Лу.Гантөмөр энэ хүртэл тэсээд бууж өглөө. Эцэст нь ч дайралтад нь автаж хүссэнийг нь хийж өгөв. Тэрбээр: АН-ын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулна гэж өнгөрөгч долоо хоногт зарлалаа. Уг хурлаар АН-ын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ гэлээ.

Уул нь УИХ-ын намрын чуулган эхэлж улс төр идэвхжихээр яригдахаар байсан АН-ын ҮБХ-ны хурал ингээд гэнэт товлогдчихов. Далдуур бас л хөгийн юм болж буй нь чихэнд сонстов.

АН-ын ҮБХ-ны хурлын гол зорилго нь намын дарга солих. Намын даргад О.Цогтгэрэл, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу гурав явж байгаа. Сэвэгдэж бичигдээд байгаа бусад нь бол худал. Тэгэхлээр ҮБХ-ны хурал ингээд 28-нд зарлагдчихаар энэ гурван горилогчийн хоёрнь жагсаалтаас гарчихна. Лавшруулж хэлэх нь ээ, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёрын АН-ын даргад нэр дэвших эрхийг нь намын дүрмээр хориглох боломжит цор ганц хугацаа. АН-ын дүрмийн 5.17.4-т: Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр дөрвөөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна гэснээр О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр өрсөлдөх боломжгүй болно. Энэ хоёр хасагдчихаар О.Цогтгэрэл өрсөлдөгчгүй шахам нэр дэвшинэ. О.Цогтгэрэлд өрсөлдөгч олдохгүй, тэрбээр АН-ын дарга болно. Мөнхүү хавраас хойш хэлэлцүүлээд бэлэн болсон АН-ын шинэ Үндсэн дүрэм 28-наас өмнө батлагдахгүй. 5.17.4 хэрэгжинэ. Цаашлах нь ээ есдүгээр сарын 15-нд чуулган эхэлнэ. Тэр өдрөөс хойш улс төр чангарна. Намжуухан байгаа дээр намын даргын асуудлыг шийдэх нь намын дараагийн даргын балиашигуудад хэрэгтэй байгаа. Хэрэвзээ есдүгээр сарын 15 болоод чуулган эхэлчихвэл О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёрын улс төрийг дийлэхгүй. Чанга шүү дээ энэ хоёрын улс төр. Тиймийн учраас Лу.Гантөмөрийн охины хуримд очсон улстөрчид хүртэл О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёрыг битгий нэр дэвшүүлээрэй гэж агсамнасан сураг ч сонстож байна. Зэрэгцээд Лу.Гантөмөр 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвших тохироотой ҮБХ зарлалаа гэх цууг нам дотор нь тараажээ.

Адагт нь хэлэхэд АН-ын ҮБХ, МАН-ын Их хурал намын даргаа сонгоно. Гэвчиг аль аль нь өндөр дээд эрх мэдлийн дэмжлэгтэй томилгооны даргатай л болж магад. Нэгэнт намын дарга нар нэг савнаас томилогдчихоор 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулийн дүн тогтсон зургийн дагуу гарна.

Эх сурвалж: Ө.Билэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@gmail. com, This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@ gmail. com, , This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
  • Derrick Leonard (149.34.252.35)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT // A LEGITIMATE CRYPTO BITCOIN / USDT RECOVERY EXPERT I came across a company website that promised a big return on investment. I put 790k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. I was very disappointed with myself. When I went online, I found testimony about this hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT collective with a reputation for recovering cryptocurrency, i decided to get in touch with them and submitted my case to the expert. After a few hours of work with them, I was shocked to learn that they had recovered all of my stolen USDT in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet hack, recovery of lost funds from fake investors or any online scam. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. You can have a chat with him through. EMAIL Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I am so happy and in tears of joy to get back my funds.
    2025 оны 08 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top