x

Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ

Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Одоогоор нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай байгаа боловч ийм мэс заслыг цаашид хийх боломж бий гэдгийг энэхүү үйл явдал харууллаа. 

Хятадын өмнөд нутгийн Гуанжоу хотын Амьсгалын замын өвчин судлалын төвийн судлаачдын мэдээлснээр, тархи нь үхэжсэн хүнд шилжүүлэн суулгасан гахайн уушги 216 цагийн турш /есөн хоног/ халдвар авалгүй, мөн суулгасан эрхтнийг бие организм хүлээж авахгүй байгаа шинж тэмдэг илрэхгүйгээр хэвийн ажилласан байна. Амьтны эрхтнүүдийг хүнд шилжүүлэн суулгахыг ксенотрансплантаци гэж нэрлэдэг бөгөөд үүнийг дэлхий дахинд нүүрлэж буй эрхтний хомсдолыг шийдвэрлэх боломжит шийдэл гэж үздэг.

Гуанжоугийн судалгаанд бичсэнээр, сүүлийн үед гахайнаас хүнд зүрх, бөөр шилжүүлэн суулгахад ахиц дэвшил гарсан боловч уушги нь “анатомийн болон физиологийн нарийн төвөгтэй” байдлаасаа шалтгаалан бэрхшээл үүсгэдэг байна. Түүнчлэн уушги нь гаднах агаартай шууд харьцдаг нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин 22 сартай, 70 кг жинтэй Бама Шиан нэртэй эр гахайнаас 39 настай эрэгтэй өвчтөнд шилжүүлэн суулгасан генийн хувиргалттай уушги хэвийн ажиллаж байгаа бөгөөд долоо хоногийн туршид хяналт шинжилгээ хийсэн байна.

“Энэхүү судалгаа нь генийн хувьд хувиргасан гахайн уушги нь тархины үхжилтэй өвчтөнүүдэд бие организм хүлээн авахаас татгалзсан ноцтой шинж тэмдэг болон халдварын шинж тэмдэггүйгээр 216 цагийн турш ажиллах боломжтой болохыг харууллаа” гэж судлаачид дүгнэжээ. Эл амжилт нь генетикийн өөрчлөлт, дархлааг дарангуйлахад гарсан ахиц дэвшлийг онцлон харуулж байгаа боловч лабораторийн судалгааны үр дүнг эмнэлзүйн практикт нэвтрүүлэхэд шийдвэрлэх ёстой томоохон сорилтууд байгаа гэдгийг нотолсныг мөн дурдсан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@gmail. com, This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@gmail. com, This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 30 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 32 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 33 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 35 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 37 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 38 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 40 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 41 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 19 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 20 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 22 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 23 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 25 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 28 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 32 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 37 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 39 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 42 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 14 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 16 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top