x

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсныг тэмдэглээд “Бусад гишүүн орны парламент баталсны дараа хэлэлцээрийг бүрэн ашиглахын төлөө ажиллана. Нийт 367 бүтээгдэхүүний 90% нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн байгаа. Тиймээс экспортын барааны стандартыг хангуулж, барааны эргэлтийг сайжруулах, хоёр улсын худалдааг эрчимжүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхаарна” гэв.

ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков хөдөө аж ахуй хөгжсөн аймгийн Засаг даргаар олон жил ажилласан, салбарын талаар мэдлэг, туршлагатай хүн ХХААХҮ-ийн сайдаар томилогдсонд таатай байгаагаа илэрхийлээд “ОХУ-ын зүгээс мал эмнэлгийн салбарт нягт хамтран ажиллах, мал эрүүл мэндийн зорилтот төсөл хэрэгжүүлэх болон боловсон хүчнийг бэлтгэх тэтгэлэг олгох боломжойг тэмдэглэлээ. Мөн малын эрүүл мэнд болон вакцины хяналт, биокомбинат, лабораторийн шинэчлэл зэрэгт анхаарна уу гэж хүслээ. ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Элчин сайдтай санал нэгтэй байгаа илэрхийлээд дэвшүүлсэн асуудлуудад онцгой анхаарч ажиллана гэдгээ ттэмдэглэн хэллээ.

Уулзалтаар Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны чөлөөт худалдааны түр хэлэлцээг ЕАЭЗХ-ны бусад гишүүн орон баталсан тохиолдолд хоёр улсын барааны эргэлтийг сайжруулах, худалдааг эрчимжүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай болон ирэх онд тохиох Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд төлөвлөн хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцлоо.

Мөн энэ долоо хоногт болох Монгол-ОХУ-ын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 27 дугаар хуралдааны бэлтгэл ажлын талаар ярилцав. Уулзалтын төгсгөлд М.Бадамсүрэн сайд малчид, тариаланчдын зүгээс шатахууны нийлүүлэлтэд анхаарч өгөхийг хүссэнийг Элчин сайдад уламжиллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 9 цаг 34 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 9 цаг 46 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 48 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 9 цаг 52 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 9 цаг 53 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 9 цаг 53 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 9 цаг 55 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 9 цаг 57 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 9 цаг 57 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 9 цаг 58 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 9 цаг 59 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 9 цаг 59 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 11 цаг 47 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 11 цаг 48 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 11 цаг 49 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 11 цаг 50 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 12 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 12 цаг 11 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 12 цаг 11 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 12 цаг 11 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top