x

Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна

Шөнийн цагаар дуу чимээтэй техник хэрэгсэл ашиглан, барилгын ажил гүйцэтгэх нь иргэдийн амгалан тайван байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Тиймээс энэ асуудалд гарц, шийдэл олох зорилгоор ХЭҮК-оос санаачилж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг нартай хамтран “Холбон тоглогч-Тайван хот-Аюулгүй орчин” сэдэвт уулзалтыг анх 2025 оны 07 дугаар сарын 08-нд зохион байгуулсан. Харин гурав дахь удаагийн уулзалт өчигдөр /2025.08.26/ боллоо. 

Талууд анхны уулзалтаас хойш дуу чимээний бохирдлын шалтгаан, нөхцөлийг арилгах гарц шийдлийг тодорхойлох, иргэдийн гомдлыг шийдвэрлэхэд хийж хэрэгжүүлсэн ажлаа энэ үеэр танилцуулав. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын Зөвлөлийн хуралдааны үеэр “Хотын дүрэм” батлах үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу дуу чимээний бохирдлын стандарт, хяналтыг “Хотын дүрэм”-д тусгах эрх зүйн зохицуулалтыг боловсруулж байна гэв. Энэхүү дүрэм батлагдсанаар цаашид архитектур, төлөвлөлтийн даалгаварт дуу чимээний хяналтыг тусгаж, захиргааны байгууллагууд үүнийг хянах боломж бүрдэх юм. 

Түүнчлэн НЗДТГ-ын Хяналт шалгалтын газраас, шөнийн цагаар барилга угсралтын ажил гүйцэтгэж буй барилга байгууламжийн угсралтын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад, 

• Шөнийн цагаар буюу 22:00-06:00 хугацаанд барилга угсралт, цутгалтын ажил хийхгүй байх
• Үйл ажиллагаандаа "БНбД 23-05-10 Дуу чимээ тусгаарлалт" болон "UCS2001A:2023 дуу чимээний бохирдлын менежмент" стандартыг мөрдөх
• Дуу чимээнд мэдрэмтгий бүсэд дуу чимээний түвшинг 40-50 дБА-аас хэтрүүлэхгүй байх
• Дуу чимээний хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд бууруулах арга хэмжээ авах, 
• Дуу чимээний хаалт, хашлага суурилуулах, хэт дуу чимээ үүсгэдэг авто, механик тоног төхөөрөмжөөс татгалзах, шөнийн цагаар  бетоны цутгалт тасралтгүй хийх тохиолдолд оршин суугчдад урьдчилан мэдээлэх, шаардлагатай бол зөвшилцөх
• Эдгээр зөвлөмжийг дагаагүйгээс иргэдээс гомдол ирвэл Төрийн хяналт шалгалтын тухай болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн агуулга бүхий зөвлөмжийг 2025.07.30-ны өдөр барилгын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд хүргүүлжээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэж барилгын хяналтын улсын байцаагч нар зөрчлийг шалгаж, шаардлагатай тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр барилгын үйл ажиллагааг түр зогсоох эрхтэй гэж заасан. Цаашид Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн гарчигт "журам" гэсний дараа "стандарт" гэж нэмэх, мөн дуу чимээний түвшинг өдөрт 50 дба, шөнөд 40 дба-аас хэтрүүлэхгүй байх стандартыг иргэд, аж ахуйн нэгжүүд мөрдөж ажиллах шаардлагатайг талууд онцоллоо.

Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “ECS” программд шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага, мэдээлэл 2023 онд 2523, 2024 онд 2878, 2025 оны 08 дугаар сарын 24-ний байдлаар 270 бүртгэгджээ. Үүнээс гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан 54, харьяаллын дагуу бусад байгууллагад 4 гомдол, мэдээллийг шилжүүлж шийдвэрлэжээ. Өмнө нь дуу чимээний бохирдлын талаарх иргэдийн гомдлыг Засгийн газрын 11-11 төв хүлээж авч холбогдох байгууллагад шилжүүлдэг байсан бол цаашид нийслэлийн 1800-1200 дугаараар хүлээн авахаар болов гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@gmail. com, This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@gmail. com, This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 51 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 51 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 52 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 53 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 55 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 55 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 57 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 59 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 59 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 1 цаг 5 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 1 цаг 9 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 1 цаг 10 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 1 цаг 11 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 1 цаг 13 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 1 цаг 14 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 1 цаг 18 мин Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2 цаг 47 мин Х.Баасанжаргал: Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Их хурал хуралдахад төвөгтэй байдал үүссэн 3 цаг 7 мин Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд энэ сарын 13-наас ажил хаялт эхлүүлнэ 3 цаг 15 мин Засгийн газар COP17-ын бэлтгэл, “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг хэлэлцэнэ 3 цаг 37 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top