x

Х.Баасанжаргал: Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Их хурал хуралдахад төвөгтэй байдал үүссэн

Улсын Их хурлын гишүүн Х.Баасанжаргалтай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай холбоотой асуудал яригдаж, та байр сууриа нэлээд хүчтэй илэрхийлсэн. Энэ яг юу болоод байгаа талаар та тайлбар өгөхгүй юу?

-Үүн дээр эргээд бид Үндсэн хуулийн Цэцийн аравдугаар сарын 22-ны өдрийн наймдугаар дүгнэлтийг зайлшгүй ярих болчихоод байгаа юм. Ингэж байж дараагийн ярианууд болно. Учир нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйл дээр Цэц дөрвөн асуудлыг шийдэх тухай тодорхой заалтууд бий. Үүний нэгд нь хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх гэхээр нөгөө Засгийн газрыг огцруулсан тогтоол чинь энд орчихож байгаа юм. Хоёрдугаарт, ард нийтийн санал асуулга, сонгуультай холбоотой асуудал гэдгийг бол шийдээгүй.

Гуравдугаарт, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, гишүүн, Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх гээд Х.Булгантуяа даргын асуудал үүнд хамаарсан. Харин дөрөвт, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, гишүүнийг эргүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг шийддэг. Эдгээрээс Цэц нэг болон гурав дахь асуудлыг л шийдэж, дүгнэлт гаргасан. Нөгөө хоёр дээр нь дүгнэлт гаргаагүй. Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн л гэснээс эргүүлэн татах үндэслэлтэй эсэх дээр юм байхгүй.

Гэтэл одоо чинь Үндсэн хууль зөрчсөн, эргүүлэн татах хоёрыг нэг асуудал юм шиг яриад, хольж хутгаад байгаа юм. Жишээ нь Ж.Баярмаа гишүүн Улсын Их хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн зургийг нь аваад тавьчихсан байна лээ.

-Тэр заалт дээр нь юу гэж байгаа юм бэ?

-Гишүүнийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох гэж байгаа. Гэтэл тэнд нь гишүүнийг ямар үед хугацаанаас нь өмнө эргүүлэн татах вэ гэхээр Үндсэн хуулийн 66.2.4-т зааснаар эргүүлэн татах үндэслэлтэй гэдэг дүгнэлтийг Цэц гаргасан учраас УИХ хэлэлцэнэ. Харин энд заасан нөхцөл хангагдаагүй учраас дээрх заалт хэрэглэгдэхгүй гэсэн үг. Дээрээс нь Цэц дүгнэлт дээрээ энэ дүгнэлтийг УИХ хэлэлцэхгүй гээд биччихсэн байгаа. Гэтэл одоо УИХ-ын Дэгийн тухай хуулийн 85-аар асуудлыг шийднэ гээд нөгөө Цэцийнхээ дүгнэлтийг хэлэлцэх гэж байх шиг байна л даа. Ингээд ийм нэг төвөгтэй байдал бий болчихсон.

Хэрэв Цэцийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэх гэж байгаа бол тэр дүгнэлтэд ганцхан Х.Булгантуяагийн асуудал байхгүй. Давхар Засгийн газрыг огцруулсан тогтоол бий. Ийм байтал зөвхөн Х.Булгантуяатай холбоотой асуудлыг нь хэлэлцээд Засгийн газрын асуудлыг болохоор Цэц битгий хэлэлц гэсэн гээд орхих гээд байгаа байхгүй юу. Мөн энэ дүгнэлтийг хэлэлцэнэ гэх юм бол түүн дээр нь 16 болон 17-ны өдрийн хуралдаан Үндсэн хууль зөрчсөн, ирц нь хүчингүй гэчихсэн. Гэтэл бид 17-нд дөрвөн тогтоол баталсан. Тэгэхээр тэр бүхнийг дахин хэлэлцэх юм уу гээд төвөгтэй асуудал үүсчихээд байгаа юм.

Тиймээс манай бүлгээс тодорхой хариуцлага хүлээлгэх ёстой. Тэр нь УИХ-ын дэд даргаас нь огцруулна гээд ярьчихсан. Хуульд ч энэ талаарх бүлгийн эрх хэмжээний талаар заагаад өгчихсөн байгаа. Түүнээс биш бусад процессоор явахаар дээрхүүд шиг гацаа үүсчихээд байгаа юм. Харин энэ гацаанаас нь гаргах бүлгийн шийдэл нь энэ.

-Таны хувьд сөрөг хүчинд хандаад хатуухан шүүмжлэл хэлж байсан. Нийгэмд ч нэлээд таамаг явж байх шиг байна л даа?

-Хүчтэй сөрөг хүчинтэй байсан бол гэж би парламентад орж ирснийхээ дараа харж байгаа. Хэрвээ тийм байсан бол өнөөдөр төсвийн хэлэлцүүлэг, багш, эмч нарын асуудлыг аль хэдийнэ яриад, өөрсдийн бодлогын хувилбараа дэвшүүлчихсэн байх байсан. Манай нам засагт байсан бол багш нарын цалинг ингэж нэмнэ гээд хувилбар гаргаад, хэлэлцүүлэг өрнүүлж байх байлаа.

Хоёрдугаарт, төсөвтэй холбоотой болж байгаа үйл явдлуудыг харахад аймаг бүрдээ Ардчилсан намын тойргийн гишүүд зам тавиулсан, асуудлуудыг нь шийдүүлсэн л гэнэ. Ингэж наймаа, хуйвалдааны зарчмаар яваад байгаа юм. Хэрэв сөрөг хүчин хүчтэй байсан бол Засгийн газар өдийд огцорчихсон байх байсан.

Ерөөсөө сөрөг хүчний ажлаа гүйцэтгэхгүй байна. Тийм ч болохоор зөвхөн тойргийнхоо асуудлыг шийдүүлэх, 2028 оны сонгуулиа бодож тоглолт хийгээд байгаа чинь Монголын ардчилалд аюултай байна гэдэг утгаар нь хэлсэн юм.

-УИХ-д бас нэг тулгамдаад байгаа асуудал бол даргагүй нэлээд хэд хоночихлоо. Ер нь УИХ-ын даргын асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Цэцийн дүгнэлтийг хэрхэн хэлэлцэх вэ гэдгээс их юм хамаарна. Хэрэв дүгнэлтийг УИХ хэлэлцэх ёстой гэх юм бол тэр өдрийн бүх тогтоолууд хэлэлцэж таарна. Тэр тогтоолууд дунд нь УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр огцорсон асуудал байгаа. Тэгэхээр тэр тогтоол нь хүчингүй болно, эргүүлээд томилж таарна. Харин Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй, манай намын бүлгийн хариуцлага тооцож байгаагаар явна гэх юм бол бас нэг өөр асуудал яригдана.

Ер нь Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ нь хурал хийхэд их төвөгтэй байдал үүссэн. Ялангуяа санал хураалт дээр асуудал гарахаар байна. Төсөв дээр нөгөө дэмжээгүйг дэмжих гэдгээр маш олон санал хураагддаг. Тэр бүхнийг яах юм, ингэж хурааж болох уу, үгүй юу. Гишүүд заавал өөрийн биеэр байж саналаа өгөх ёстой юу гээд тодорхойгүй асуудлууд үүсчихээд байна.

-Танай намын бүлэг дээр УИХ-ын дараагийн даргад хэн нэгэн хүний нэр яригдаж байгаа юу?

-Тийм зүйл яригдаагүй байна.

-Парламент нь даргагүй ийм олон хоног байх нь ямар нэгэн эрсдэлтэй юу?

-Би бол эрсдэлтэй, хямрал үүсэх вий л гэж болгоомжилж байгаа.

-Та сая төсөв дээр санал хураах асуудлыг хөндлөө. Тэгвэл энэ парламент маань төсвөө хуулийн хугацаандаа баталж чадах болов уу?

-Төсвийг хуулийн хугацаандаа багтаад батлахын хувьд батлах байх. Гэхдээ яг хүмүүсийн хүлээлтэд айхтар нийцсэн бодлогын өөрчлөлт бүхий төсөв байж чадахгүй. Сүүлийн үед зарим сайд бид төсвөө өргөн барьчихсан, бидэнд одоо хамаагүй гэж яриад байна лээ. Гэтэл бид Засгийн газрын өргөн барьсан хүрээнд нь хэлэлцдэг. Бид хаа нэгтээгээс мөнгө олж, тоог худлаа тавьж болохгүй шүү дээ. Тиймээс засгаас өргөн барьсан төсөв нь бодлогын өөрчлөлт тун муу байгаа учраас ингэж шүүмжлээд байгаа юм.

Хоёрдугаарт, өнөөдөр (өчигдөр) төсөв дээр багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд хаанаас хэмнэлт хийх вэ гээд ярилцахаар бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс 10, сүүлдээ 20 хувиар таная гэсэн саналууд гарч байгаа юм. Гэтэл бүгдээс нь адилхан хэмжээтэй хасах юм бол бодлого гэж гаргах хэрэг байхгүй. Тэр яамны, салбарын онцлог гэж байна. Эдгээрийг харахгүй, хамгийн амарханаар нь шууд тэгшхэн хасъя гэж байгаа юм.

Ноднин жил бид яг ингэж автоматаар танаад бөөн юм болж байсан шүү дээ. Тиймээс Засгийн газар энэ бүх асуудал дээрээ сайтар ажиллаад оруулж ирэх ёстой байсан ч тэгээгүй. Хувь гишүүний хувиар би шинэ хөрөнгө оруулалтаа энэ жил болих саналтай байгаа. Мөн маш их хэмжээний зам баригдаж, үр ашиг нь тодорхойгүй хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Энэ бүхэн дээрээ шинэчлэл хийж байж бид дараагийнхаа төлөвлөлтийг хийх ёстой.

-Тэгэхээр энэ удаад төсвөө ямар ч байсан батлаад дараа нь тодотгол орж ирэхээр байгаа гэдэг дээр юу хэлэх вэ?

-Орж ирсэн хүрээнд нь л батлах байх. Тиймээс дахиж тодотгол хийгдэх байх гэж бодож байгаа. Тэгэхгүй бол ийм бодлогын төсөвтэй нэг их удаан явахгүй. Нэлээд гацаа үүсэх байх гэж харж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 52 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 1 цаг 5 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 1 цаг 15 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 15 цаг 8 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 15 цаг 9 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 15 цаг 11 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 15 цаг 12 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 15 цаг 12 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 15 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 15 цаг 15 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 15 цаг 15 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 15 цаг 16 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 15 цаг 17 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 15 цаг 18 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 15 цаг 21 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 18 цаг 28 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 18 цаг 45 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 18 цаг 46 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 18 цаг 48 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 18 цаг 51 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top