Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн шинэчилсэн жагсаалтад цахим худалдааны салбарт тэргүүлэгч JD.com тэргүүлсэн байна. Энэхүү жагсаалтыг Бүх Хятадын Үйлдвэр, худалдааны холбоо 2025 оны өндөр түвшний уулзалтын үеэр Шэньян хотод зарлажээ. Судалгаанд нийт 6379 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд тэдгээрийн жилийн орлого нь 1 тэрбум юаниас дээш байв. Үүний дундаас эхний 500 компанийг орлогоор нь эрэмбэлжээ.
JD.com компани өнгөрсөн онд 1.16 их наяд юанийн орлого олж, Хятадад хувийн хэвшлийн хэмжээнд их наяд юанийн босгыг давсан анхны компани болсон нь онцлог үйл явдал боллоо. Ингэснээр JD.com, Alibaba, Hengli групп дөрөв дэх жилдээ эхний гурван байраа хадгалж чаджээ.
Жагсаалтын дүнгээр, шилдэг 500 компанийн орлогын босго 27 тэрбум юаньд хүрч, нийт орлого нь 43.05 их наяд юаньд хүрсэн нь өсөлтийн хандлага үргэлжилж байгааг харуулсан байна. Өнгөрсөн онд 361 компани орлогоо нэмэгдүүлж, нийт цэвэр ашиг нь 1.8 их наяд юаньд хүрсэн бөгөөд нэг компанид дунджаар 3.6 тэрбум юань ногдож, өмнөх оноос 6.48 хувиар өсжээ.
Эх сурвалж: Xinhua