x

Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо

Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн цан цохих ёслол өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Энхбат болон "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо"-ны ахмадын зөвлөл, 30 жилийн өмнө арилжаанд оролцож байсан анхны 29 брокерын төлөөлөл оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц цон цохих ёслолыг нээж “Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өмнө нь зөвхөн хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл, Засгийн газрын үнэт цаас гэсэн 3 төрлийн санхүүгийн хэрэгсэл л арилжаалагддаг байсан бол өнөөдөр 100 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнтэй, шинэ мэргэжлийн институцуудтэй, санхүүгийн шинэ  үйлчилгээнүүдтэй, бүс нутгийнхаа хэмжээнд өрсөлдөхүйц том зах зээл болон хөгжөөд байна.

Санхүүгийн зохицуулах хороо олон тулгуурт, хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорилтоо болгож тэр дундаа хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх чиглэлд нэлээдгүй анхаарч ажилласан. Ялангуяа биржийн бус зах зээлийг бий болгох, давхар бүртгэлийн орчныг бүрдүүлэх, арилжааны шимтгэл, хураамжийг бууруулж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бүхий эрх зүйн орчныг нутагшуулах, үнэт цаасны зах зээлийн зохицуулалтыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 12.3 их наядыг даваад байна.

Цаашид ч бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хүрээнд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх, дотоодын аж ахуй нэгжүүдийн үнэт цаас гаргах, гадаадын бирж дээр давхар бүртгэгдэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог сайжруулж, үнэт цаасны хөрвөх чадварыг өсгөх бодлогыг баримтлан ажиллана” гэдгийг онцолсон юм. 

Сонирхуулахад, одоогоос 30 жилийн өмнө буюу 1995 онд зах зээлийн үнэлгээ 11.6 тэрбум төгрөг байсан бол өдгөө уг үзүүлэлт 1060 дахин өсөж, зах зээлийн үнэлгээ 12.3 их наяд төгрөгийг даваад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 1 цаг 17 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 54 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 2 цаг 20 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 31 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 37 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 43 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 48 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 52 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 6 цаг 23 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 6 цаг 27 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 28 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 33 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 36 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 39 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 50 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 44 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 28 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 40 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Өчигдөр 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top