x

Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй уулзаж, хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх, хүлээн авах асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс 2004-2025 онд Бүгд Найрамдах Солонгос Улс руу давхардсан тоогоор нийт 38,5 мянган иргэнийг ажиллах хүчээр илгээсэн. Манай улсын иргэд төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, электрон, хог хаягдал дахин боловсруулах салбаруудад голлон ажиллаж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нийт 17 улсад E-9 буюу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар гадаад ажилтан сонгон шалгаруулж авдаг.

Монгол Улсын иргэнийг 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэр болон үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож, сар бүр товлогдсон хугацаанд Монгол ажилтнуудыг илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд 2024 онд манай улс 722 иргэнийг БНСУ руу илгээсэн байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гаднын улсын иргэд ажлын байр дээр үйлдвэрийн осолд орох, эрсдэх нөхцөл гардаг. Тиймээс Манай улсын Засгийн газрын зүгээс ажиллах орчныг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих хяналтад анхаарч байна.

Мөн үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил олгогч нартай нягт хамтран ажиллаж, ажилтан, ажил олгогч нарт зориулсан сургалт, мэдлэг олгох болон урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна” гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээт ажилтны хөдөлмөрийн харилцаанд нийтлэг гардаг цалин хөлсний маргаан, зөрчлийг багасгах, хөдөлмөрлөх болон хүний эрх, нийгмийн хамгааллыг сайжруулахад хоёр тал хүчин чармайлт чухал байгааг онцолсон юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 47 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 47 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 48 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 49 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 50 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 51 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 53 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 54 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 54 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 1 цаг 0 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 1 цаг 4 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 1 цаг 5 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 1 цаг 7 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 1 цаг 8 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 1 цаг 9 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 1 цаг 13 мин Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2 цаг 42 мин Х.Баасанжаргал: Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Их хурал хуралдахад төвөгтэй байдал үүссэн 3 цаг 2 мин Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд энэ сарын 13-наас ажил хаялт эхлүүлнэ 3 цаг 10 мин Засгийн газар COP17-ын бэлтгэл, “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг хэлэлцэнэ 3 цаг 32 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар...
Top