x

Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна

Уул нь: Монголын улс төр нь парламентын засаглалтай. Олон намын төлөөллийн ардчиллын хүрээнд явагддаг. Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдаар ахлуулдаг Засгийн газар хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч төрийн тэргүүн боловч хязгаарлагдмал эрх мэдэлтэй. Хууль тогтоох эрх мэдлийг УИХ хэрэгжүүлдэг.

Гэвчиг улс төрийн зөрчилдөөн тасралтгүй үргэлжилсээр байна. Энэ бол 90-ээд оны өөрчлөлтөөс хойших шинэ тогтолцооны дархлаа тогтоогүй үеийн сул дорой байдал, эрх зүйн орчны төгс гүйцэд бус байдлыг явцуу бүлэг, хувъ хүний ашиг сонирхол, амбицид ашиглах хандлага юм.

Энийг судлаачид:

Тогтолцоотой холбоотой гэж тайлбарлах нь элбэг. Үнэндээ улс төр дээд түвшиндээ мөнхийн зөрчилдөөнтэй байгаа нь Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжуудаар эрх мэдлийн давхардал үүсгэсэн зөрчил их. Мөнхүү: Улс төрийн намууд хуулиар хүлээдэг хариуцлага байдаггүй хэрнээ тогтолцоог савлуулах том шийдвэрүүдийг гаргадаг. Зарим үед улс төрийн намын менежерийн олсон санаагаар л УИХ, Орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан шат шатны бүтэц өөрчлөгддөг. Энэ нь мөнөөх тогтворгүй байдлыг бий болгодог. Тиймийн учраас хэн нэгэн эрх мэдэлд хүрэхийг хүсэгч нь улс төрийн нам дээр сайн менежмент хийж чадвал төрийн эрх мэдлийг шууд дахин хуваарилж чадаж байна.

Базах нь ээ: Улс төрийн намуудын шийдвэр Монголын төр засагт шууд нөлөөлдөг системтэй.

Ойрын хоногуудад АН, МАН-ын Их хурлын тухай их яригдаж байна. Эдгээр нам шинэ удирдах багаа сонгоно. Иймийн учраас чухал. Өөрчилж хэлэх юм бол улс төрийн шинэ нөхцөл байдал үүсгэх, дахиад тогтолцооны савлагаа үүсгэж ч болзошгүй. Тийм дүр байдал ажиглагдаж, сонстож байна.

АН-ынхан: Их хурлаас намын дарга хэн болох вэ гэдэг дээр илүүтэй анхаарч байгаа. Магадлал гурван хүн дээр төвлөрч байна. Өөрсдөө ч төрөл бүрээр ажиллаад эхэлж.

УИХ-д байгаа АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг Говь-Алтайн О.Амгаланбаатарын улс төрийн холболт бүхий улс төрийн томоохон дэмжлэгтэй. УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг МоАХ-ынхан, намынх нь үеийнхэн дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг АН-ын одооны дарга Лу.Гантөмөр нар, үеийнх нь гишүүд зүтгүүлнэ.

Энэ гурвын нэг нь АН-ын дарга болохоор байна. Хэн нь АН-ын дарга байвал АН-д, Монголд хэрэгтэйг АН-ынхны сонголт шийдсү. Далимд хэлэхэд: Уул нь АН-д 27, 28 онд амжилт гаргаж, төрийн эрхийг атгах боломж нээгдсэн. Улс төрийн яг тэр өрөг дээр зогсож байна. Тэгэхлээр АН-ынхан зөвхөн нам доторх, мөнхүү төрийн өндөр дээрээс ирэх үүрэг даалгаврыг биш, намын даргад нэр дэвших хүмүүсийн хэн нь хол явахыг иргэд олон нийтийн дэмжлэгээс харж сонговол ононо. Тэгж сонгож чадааж ч АН онож хол явна. Энүүгээрээ АН-ын дараагийн дарга хэн байх нь чухал.

МАН-ынхан: Их хурлаас нь мөн л намын дарга сонгогдоно. Уул нь Ерөнхий сайд Г.Занданшатар намын дарга болох ёстой. Гэвчиг Засгийн газрынх нь үйл ажиллагаанд намынхан нь, иргэд олон нийт өдрөөс өдөрт таагүй сэтгэгдэлтэй болж байгаа. Хажуугаар нь 27, 28 оны сонгуулиуд ойртчихсон. Тийм байхад ийм даргатай сонгуульд орох нь зөв үү, буруу юу гээд намаар нь дүүрэн хэлэлцэж байна. Тэгэхлээр МАН-ын Их хурлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөж магадгүй. Тийм цуу тараад хөөрхөн удлаа. Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшвэл гараад л ирнэ. Гэвчиг МАН дахь үе хоорондын зөрчлөөс болоод тэрбээр өнөөдөр ч улс төрийн шахаа хавчаанд орчихсон яваа. Ойрын хоногуудад Д.Амарбаясгаланг оролдсон дайралт идэвхжсэн нь үүний нотолгоо.

Гэлээ гэхнээ МАН-ынхны сонголтыг нэг талд нь гаргахуйц нэг үйл явдал ойрд шаргуухан өрнөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын орон нутгийн намын гишүүд, УИХ-ын гишүүд, сайд нарыг хэсэг хэсгээр нь хүлээж авч уулзаж байгаа юм байна. Ерөнхийлөгч: 27 оны сонгуулийг би хүчээ өгнө. Тэгээд намаа авч 28 оны сонгуульд орно гэж хэлсэн тухай ойрын өдрүүдэд МАН-ынхан нэлээн ярьж байна. МАН-ын зарим нь: Нам бус Ерөнхийлөгч намын дотоод асуудал руу хэтэрхий орж байна гэж байгаа ч сүүлийн үеийн судалгаанууд, МАН-ынхан, иргэд олон нийтийн эргэлзээг тайлахад Ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэг болох магадалтай байна. Ерөнхийлөгч ийм байр суурь хэлж байгаа бол Г.Занданшатар торолгүйгээр МАН-ын дарга болно. Мөнхүү тэрбээр 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой гэсэн үг. Басхүү эндээс харахад Г.Занданшатар ойрын үед хоёр ч сонгуульд өрсөлдөх ажилтай болох нь. 26 онд багтаад Даваагийн Цогтбаатарын орон гарах хангайн тойрогт өрсөлдөнө. Ардаас нь 27 онд Ерөнхийлөгчийн сонгууль залгах нь.

Базах нь ээ: Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох тухай МАН-д яригдаж байгаа нь харагдана. Энэ нь Путин, Медведевийн хоршил янзын сонгуульт хугацааны солилцоо Монголд тогтох хувилбар юм.

Ойрын хоногуудыг том зургаар нь дүгнэвэл: АН-ынхан намаа, МАН-ынхан Монголыг хэн авах вэ гэдэг дээр төвлөрч байна.

Ө.Билэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Derrick Leonard (149.34.252.35)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT // A LEGITIMATE CRYPTO BITCOIN / USDT RECOVERY EXPERT I came across a company website that promised a big return on investment. I put 790k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. I was very disappointed with myself. When I went online, I found testimony about this hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT collective with a reputation for recovering cryptocurrency, i decided to get in touch with them and submitted my case to the expert. After a few hours of work with them, I was shocked to learn that they had recovered all of my stolen USDT in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet hack, recovery of lost funds from fake investors or any online scam. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. You can have a chat with him through. EMAIL Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I am so happy and in tears of joy to get back my funds.
    2025 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.92.83)
    ухна одоо. боливол таарна
    2025 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.182.164)
    Ерөнхийлөгч ер нь нам бус болсон биз дээ Нам бусаар л бай даа Ээ Занданшатар даргыг дэмжих үү Ер Оюун Эрдэнэ нэр дэвших хүртэл МАН ыг дэмжих үү бид
    2025 оны 08 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 1 цаг 17 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 1 цаг 17 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 1 цаг 18 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 1 цаг 20 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 1 цаг 22 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 2 цаг 38 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 2 цаг 40 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 2 цаг 41 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 2 цаг 48 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 2 цаг 50 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 3 цаг 18 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 18 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 3 цаг 18 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 3 цаг 20 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 4 цаг 53 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 4 цаг 53 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цаг 54 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 4 цаг 54 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 55 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 4 цаг 58 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top