x

НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ

НАТО-гийн 32 гишүүн орон энэ онд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий хоёр хувьд хүргэх зорилтыг хангах төлөвтэй байна. Гэвч холбоо цаашид илүү амбицтай зорилт тавьж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар ирэх 10 жилд батлан хамгаалахын зардлаа үлэмж хэмжээгээр өсгөхөөр тохиролцжээ.

Трамп холбоотнуудаасаа ДНБ-ий таван хувийг аюулгүй байдалд зориулахыг шаардаж, үүнийг НАТО-той харилцаагаа үргэлжлүүлэх гол нөхцөл гэж үзсэн байна. Үүнд батлан хамгаалахын үндсэн зардалд 3.5 хувь, дэд бүтэц, кибер аюулгүй байдал зэрэг салбарт 1.5 хувийг зарцуулах шаардлага тавигдсан юм.

Одоогоор НАТО-гийн мэдэгдлээр бүх холбоотон улс 2025 онд хоёр хувийн зорилтод хүрэх төлөвтэй бөгөөд эвслийн нийт батлан хамгаалахын зардал 1.5 их наяд ам.доллараас давна. Испани, Бельги, Итали зэрэг орнууд энэ төлөвлөгөөгөө аль хэдийн зарласан бол Польш, Балтийн орнууд ойрын жилүүдэд зардлаа таван хувьд хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, Польш 2025 онд ДНБ-ийхээ 4.48 хувийг батлан хамгаалахад зарцуулахаар төлөвлөжээ.

Европын аюулгүй байдлын баталгаа болж ирсэн АНУ цаашид Европын орнуудад илүү их үүрэг хариуцлага хүлээлгэхийг зорьж байна. Пентагон Хятадад илүү төвлөрөхийн тулд Европ дахь оролцоогоо бууруулах магадлалтайг ч сэрэмжлүүлжээ. Барууны тагнуулын байгууллагууд Украины дайн дууссанаас хойш 3–5 жилийн дотор Орос НАТО-гийн гишүүн улс руу халдах эрсдэл байгааг онцолж байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 3 цаг 14 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 3 цаг 15 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 3 цаг 16 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 3 цаг 17 мин “Бенфика” Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарлаа 3 цаг 18 мин Тивийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь монгол буудагч тодорлоо 3 цаг 19 мин Б.Хулан өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын медалийн салхийг хагаллаа 3 цаг 22 мин Копенхаген АНУ-аас Гринланд дахь нууц ажиллагааны талаар тайлбар нэхэв 3 цаг 23 мин Украины төлөөлөгчид Нью-Йоркт АНУ-ын талтай хэлэлцээ хийнэ 3 цаг 24 мин “Улаанбаатар смарт карт”-ын дата төвийг нэгдсэн дата төв рүү нүүлгэнэ 3 цаг 25 мин Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 20 цаг 45 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 20 цаг 46 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 20 цаг 47 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 20 цаг 48 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 20 цаг 49 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 20 цаг 50 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 20 цаг 50 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 20 цаг 51 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 20 цаг 52 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 20 цаг 54 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав
Top