Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр мэдэгдэл хийхдээ, АНУ болон Украины төлөөлөгчид энэ сарын 29-нд Нью-Йорк хотноо уулзахаар төлөвлөж байгааг зарлав. Тэрбээр мөн дэд ерөнхий сайд асан Ольга Стефанишинаг АНУ-д суух Элчин сайдаар томилж, хоёр улсын хооронд байгуулсан бүх хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг өгснөө дурдсан байна.
Зеленскийгийн мэдээлснээр, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны нарийн бичгийн дарга Рустем Умеров тэргүүтэй төлөөлөгчид наймдугаар сарын 28-нд Швейцарт, дараа өдөр нь АНУ-д айлчилж, Украины аюулгүй байдлын баталгаа, цэрэг, улс төр, эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ.
Өмнө нь АНУ-ын Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф Нью-Йоркт Украины төлөөлөгчидтэй уулзаж, Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох дипломат хүчин чармайлтаа эрчимжүүлэхээ мэдэгдсэн билээ.