Данийн Ерөнхий сайд Мете Фредериксен наймдугаар сарын 27-нд мэдэгдэл хийхдээ, Гринландын асуудлаар Данийн вант улсын дотоод хэрэгт гаднын оролцоог тэвчихгүй хэмээн хатуу байр суурь илэрхийллээ. Тэрбээр Копенхаген хотноо хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Гринландын асуудлаар АНУ-тай тодорхой санал зөрөлдөөн байгааг дурдсан бөгөөд Данийн Засгийн газар энэ асуудалд “маш хатуу чанга” ханддаг гэдгийг онцолсон байна.
Үүнтэй зэрэгцэн Данийн Гадаад харилцааны сайд Ларсен Расмуссен АНУ-ын Элчин сайдын яамны түр хамаарагчийг дуудаж уулзан, Гринланд дахь нууц ажиллагааны талаар тайлбар өгөхийг шаарджээ.
Данийн Радио Телевизийн мэдээлснээр, АНУ-ын зарим өндөр албан тушаалтантай ойр гурван америк иргэн сүүлийн үед Гринланд болон АНУ-ын хооронд олон удаа зорчиж, тухайн бүс нутагт мэдээлэл цуглуулах зэрэг үйл ажиллагаа явуулсан нь Гринландыг Даниас салгаж, АНУ-ын нөлөөлөлд оруулах зорилготой байсан байж болзошгүй гэж үзэж байна.