x

“Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ

“Хүн хүнээрээ бай”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганц олдох насандаа”, “Гүй жаал аа, гүй”, “Энэ хүү”, “Ардын багш”, “Улаанбаатарын нулимс”, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа” гэхчилэн уран бүтээл бүртээ утга санаа, үг илэрхийлэлээр сонсогчдодоо үзэл санаагаа тунхаглаж, Монголд хип хоп хөгжмийг зөв нутагшуулсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээсээ сэдэвлэн “Tатар” уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна.

Киног “Татар”, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээжээ. Киноны зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар бичиж, ерөнхий продюсероор Д.Мөнхчулуунтатар, ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин, реппер Gangaa буюу Д.Ганбат, жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар тогложээ.

“Татар” хамтлаг Монголд хамгийн анх enhaced CD гаргаж, фэн клуб байгуулан, цомгийн өдөрлөгөө хийж, гадаад зах зээл рүү чиглэсэн ажлууд, бүрэн хэмжээний уран сайхны кино, мянга мянган залуусыг хамруулсан сайн сайханд уриалсан нийгмийн ажлууд, бие даан хийсэн бүрэн хэмжээний амьд тоглолтуудаараа бусад хип хоп хамтлагуудаасаа ялгарч, олон нийтэд хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан гээд олон анхдагчийн эзэн юм.

Энэ кино бол зөвхөн нэгэн хамтлагийн дурсамж бус, Монголын хөгжмийн ертөнц, нэгэн үеийн залуусын амьдрал, сонголт, тэмцэл, мөрөөдлийн тухай өгүүлэл юм.

Хөгжим тэднийг амьдруулсан. Харин тэдний түүх одоо дэлгэцнээ амилж байна.

“Татар” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 2 цаг 24 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 2 цаг 25 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 2 цаг 26 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 2 цаг 27 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 2 цаг 28 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 2 цаг 29 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 2 цаг 30 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 2 цаг 31 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 2 цаг 32 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 2 цаг 33 мин Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа 2 цаг 34 мин Нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг яаралтай хэлэлцүүлнэ 2 цаг 35 мин Нийт нутгийн 46 хувь гандуу, бэлчээрийн даац хэтэрсэн байдал ажиглагдла 2 цаг 36 мин Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 5 цаг 57 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 6 цаг 2 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 6 цаг 5 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 6 цаг 7 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 9 цаг 36 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 9 цаг 37 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 9 цаг 38 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top