Хятадын томоохон банкны нэг болох Agricultural Bank of China-гийн дэд ерөнхийлөгч асан Лу Вэньлунь 2005–2024 онд эрх мэдлээ ашиглан бусдад авлига авахад зуучилж, хотуудын арилжааны банкуудад хөрөнгө оруулахыг зохицуулж байсан нь илэрсэн байна. Тэрээр нийт 84,51 сая юанийн буюу 11,81 сая ам.долларын авлига авсан нь тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрээр Лу Вэньлуньд бүх насаар хорих ял оноож, улс төрийн бүх эрхийг нь хасч, хөрөнгийг нь хураахаар болсон байна. Шүүхийн төлөөлөгчийн мэдээлснээр, тэрбээр бүх хэрэгтээ буруугаа хүлээн зөвшөөрч, өмнө нь илрүүлээгүй авлигын тохиолдлуудыг сайн дураараа мэдүүлсэн тул түүнд цаазын ял оноогоогүй ажээ.
Agricultural Bank of China нь дэлхийн хамгийн үнэтэй банкны брэндүүдийн тоонд ордог бөгөөд өнгөрсөн онд 60,4 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна.
Эх сурвалж: China Daily, Officelife.media