x

Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ.

Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид их засвар хийгээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө.

 

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн хийсэн. Ашиглалтын шаардлагад нийцэхгүй хийцлэлийн хувьд явган зам хөндий, ус зайлуулах систем хангалтгүй хэсгүүд нэлээдгүй байна. Бетоноор хэсэгчлэн цутгаад явахад замын ачаалал ихэснэ. Тиймээс Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах ажлын хүрээнд зургийн ажлыг “ГБЭТ” ХХК 60 хувьтай гүйцэтгэж байна. Аравдугаар сарын 30-нд зургийн ажлыг бүрэн дуусгаад, шинэчлэл засварын ажлыг төсөвт суулгаснаар 2026 онд ажлыг эхлүүлнэ. Энхтайваны гүүр ашиглалтад ороод 68 жил болж, насжилт хэтэрсэн. Зөвхөн дам нуруу болон суурь хэсэгт л засвар хийж байсан” гэв.

 

“ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл “Энхтайваны гүүрийг өргөтгөх, хүчитгэх зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил 60 хувьтай явж байна. Энхтайваны гүүр явган хүний зам доогуураа хөндий. Хоёр хийцлэлтэй. Т хэлбэрийн дам нуруу, үндсэн хэсэгтэй өлгөмөл буюу агаарт хавтан тавьсан дам нуруутай. Ашиглалтын түвшинд шаардлага хангахгүй, “муу” гэсэн дүгнэлт гарсан. Шинэчлэл засвар хийснээр 15-20 жилээр насжилт нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энхтайваны гүүрний явган хүний замыг дагаад гэрлэн шонгууд олон байдаг. Тэдгээрийг дагаж доошоо ус гүйж гүүрэн дээр тогтдог. Өвлийн цагт хөлдөж, зун гэсдэг ууршдаггүй. Тогтоол ус нь бетоны марк, арматур зэргийн чанарыг муутгаж байна. Тиймээс ус зайлуулагч, тусгаарлагчийг нэмэлтээр шийдэж өгнө. Энхтайваны гүүрээр том оврын автомашин явахад даац нь дийлэхгүй. Олон дахин чичиргээ өгөхөд эвдрэл үүснэ. Нийтийн тээвэр, суудлын автомашин явах л даацтай” гэлээ.

Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах ажлын хүрээнд түр гүүрэн байгууламжийг байршуулна. Ажлын явцад хөдөлгөөн хаах үед түр гүүрэн байгууламжийг ашиглах юм. Мөн НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Нийслэлд 42 байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажил хийгдэж дуусах шатандаа явж байна. Харин авто замын арчлалт өдөр тутамд хийгдэж байна. Дүүргүүдэд хэрэгжиж байгаа 97 байршлын ажил аравдугаар сарын 30-нд дуусна” гэсэн мэдээлэл өглөө.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 15 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 21 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 11 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 20 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 20 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 21 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 22 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 23 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 24 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 25 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 50 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 52 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 52 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 53 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 57 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 49 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 53 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 53 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top