Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаанаар 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл, “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах, шинэчлэл хийх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Төрийн өмчит хуулийн этгээдийн захирал, гүйцэтгэх захирлын цалин, үр дүнгийн нэмэгдлийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг үнэлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -“Итгэлцүүр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эзэмшил дэх Эрдэнэтийн зэс, молибдений ордын үүсмэл ордыг ашиглаж буй компаниудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, 2025 оны эхний хагас жилийн байдлаар Хуримтлалын санд төвлөрсөн орлогыг Монгол Улсын иргэний хуримтлалын нэрийн дансанд хуваарилан бүртгэх тухай зэрэг асуудлын танилцуулгыг сонсох аж.