Оросын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Mondelez International болон Orion компаниуд ирэх есдүгээр сараас бүтээгдэхүүний үнээ нэмэхээ мэдэгдлээ. Тэд ретейлерүүдэд хандан энэ тухай сануулж, гол шалтгааныг какао-бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр огцом өссөнтэй холбон тайлбарласан байна.
Шинэ үнийн өсөлтөөр Alpen Gold, Milka, Oreo, 7Days, «Барни бамбарууш» зэрэг Mondelez-ийн бүтээгдэхүүнүүд, мөн Orion компанийн Choco Pie, Choco Boy, кроме зэрэг амттануудын үнэ 2,3–14,3 хувиар нэмэгдэнэ.
Монголын зах зээл дээр эдгээр бүтээгдэхүүн голдуу Оросоос импортлогддог тул ирэх сараас дотоодын дэлгүүрүүдэд ч үнэ өсөх нь тодорхой байна.
Эх сурвалж: Officelife.media