Bild сонинд бичсэнээр, Герман 2022 оны хоёрдугаар сарын сүүлээс өнөөг хүртэл Украинд үзүүлсэн нийт дэмжлэгийн хэмжээ €50,5 тэрбумд хүрчээ. Үүнээс €25 тэрбумыг украины дүрвэгчдийг хүлээн авахад зарцуулсан бол €17 тэрбумыг цэргийн дэмжлэгт, €6,7 тэрбумыг иргэний тусламжид, харин €1,9 тэрбумыг Украины улсын төсөвт олгосон байна.
Мөн сонинд тэмдэглэснээр, ХБНГУ ирэх хоёр жилд Киевт дахин €17 тэрбумын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү дэмжлэг нь Германыг Украинд тусламж үзүүлдэг гол орнуудын нэг хэвээр байгааг харуулж буй бөгөөд тус улс дүрвэгсдийн нийгмийн хамгаалал, цэргийн хангамж, иргэний сэргээн босголтын төслүүдэд томоохон хувь нэмэр оруулж байна.
Эх сурвалж: Bild, Iz.ru