Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад аудит хийх ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд баримт бичиг болон холбогдох хууль, тогтоомжийн нийцлийг шалгаж, дүгнэлт гаргахын зэрэгцээ хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээний үр нөлөө, хяналт тавьсан байдалд үнэлгээ хийх юм.
Аудитад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бусад төрийн байгууллагууд хамрагдана.
Аудитын тайланг энэ оны арван хоёрдугаар сарын 20-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж буйг холбогдох байгууллагууд мэдээллээ.
Эх сурвалж: Улсын Их Хурал