x

Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсанаасаа хойш БНХАУ-ын 400 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, нүүрсээ худалдан борлуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь компаниас авсан нүүрсээ эцсийн хэрэглэгчид хүргэх замаар арилжаа хийж ирсэн. Тиймээс Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг, нүүрсний хэрэглээтэй компани, аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн дундын зуучлалгүйгээр шууд харьцаж нүүрсээ борлуулдаг болох бодлогыг компанийн зүгээс баримталж байгаа юм.

Энэ удаагийн ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан Монгол-Хятадын тав дахь удаагийн экспогийн үеэр Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг Нүүрс химийн үйлдвэрлэл эрхлэгч СС7 ХХК, SXCoal ХХК, “Ан Ган” гангийн үйлдвэр, Хятадын нүүрс тээвэр, арилжааны нийгэмлэг, Тиен И групп, Шан Дун Энержи Групп, Шүй Ян Групп, Чайна Энержи Тяньжин кокин коал, Бугат хотын гангийн үйлдвэр, Чайна Коал ХХК, SINOMACH (Жян Су - Су Мэй Да) ХХК, Нин Бө Хуа Мао Интернэйшнл Трэйд компани, Лиао Нин Үзэсгэлэн Худалдааны Групп, Mysteel.com, Ся Мэнь Интернэйшнл Трэйд Чи Нэн ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож уулзлаа.

Уулзалтуудыг компанийн бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүд компанийн нөхцөл байдлын талаарх танилцуулга, мэдээлэл өгөх, мөн бүтээгдэхүүний чанар, нүүрсийг үнслэгийн хэмжээнээс шалтгаалан шинэ ангилал үүсгэж байгаа байдал, хамтран ажиллагсдын талаар болон нүүрсний бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх бодлогын хүрээнд уулзалт хийж байгаа бөгөөд сонирхогч компанийн зүгээс биржээр худалдан авах боломж нээлттэй байгааг танилцууллаа.

Энэ удаагийн уулзалтууд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран ажилладаг гэхээс илүүтэйгээр шинэ худалдан авагч, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч, шинэ хэрэглэгч хайх, хэлэлцээр хийх, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гаргаж буй нүүрсийг биржийн арилжаагаар худалдан авах санал болгох, компанийн мэдээ мэдээллийг сурталчлах, тогтмол мэдээллээр хангах чиглэлд түлхүү ажиллалаа.

БНХАУ-ын компаниудын зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа, биржийн арилжаанд идэвхтэй оролцож өөрсдийн шаардлагатай нүүрсний төрлийг хүссэн хэмжээгээр захиалах, урт удаан хугацааны хамтын ажиллагаатай ажиллахаа илэрхийлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 5 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 11 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 17 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 23 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 27 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 38 мин Ормузын хавх 53 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 1 цаг 3 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 23 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 20 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 28 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 44 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 55 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 5 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 14 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 28 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 33 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 35 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 40 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 53 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top