x

Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хуримтлалын санд энэ оны эхний хагас жилд төвлөрсөн 103.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг, 2024 оны хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 27.7 тэрбум төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд хуваарилан бүртгэхээр шийдэв.

ГБХНХЯ-ны мэдээлснээр, иргэний хуримтлалын нэрийн дансанд 2024 онд 138.9 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдсэн. Энэ оны эхний хагас жилийн ногдол ашгийн орлого 28,668, өнгөрсөн оны хүүгийн орлого 7,778 төгрөгийг нэмэхэд энэ оны эхний хагас жилд 36,446 төгрөгөөр нэмэгдэж, иргэний нэрийн данс дахь хуримтлал 175.4 мянган төгрөг болж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны 2, 3 дугаар ээлжийн энгийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын нэрийн дансанд шилжүүлсэн иргэний дансны эцсийн үлдэгдэл уг орлогоор нэмэгдэн бүртгэгдэх юм.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувьд ногдох ногдол ашгийн Хуримтлалын санд төвлөрүүлэн, иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэн бүртгэж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар зарцуулахаар зохицуулсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТҮГ, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас Хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг төвлөрүүлжээ.

Энэ ногдол ашгийг Монгол Улсын 3,565,966 иргэний Хуримтлалын нэрийн дансанд бүртгэсэн. Нэг иргэнд 138.9 мянган төгрөгийн бүртгэл хийж, И-Монгол төрийн үйлчилгээний мэдээллийн системээр дамжуулан иргэд Хуримтлалын нэрийн дансны мэдээллээ харах боломжийг бүрдүүлжээ.

Хуримтлалын санд энэ онд 507.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр хуульчилж, 2025 оны эхний хагас жилд 103.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг, 2024 оны хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 27.7 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны 2, 3 дугаар ээлжийн энгийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлэх хүсэлт гаргасан 4026 иргэдийн 342.6 сая төгрөгийн ногдол ашиг тус тус төвлөрсөн байна.

Иргэд И-Монгол төрийн үйлчилгээний мэдээллийн системээр Хуримтлалын нэрийн дансны мэдээллээ харах боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • . (202.126.89.67)
    Dansand NIIT he'd bh yostoin be ungursun jiliin Orson noogdol ashig haachisan yum app deer haragdahgvi bna le
    2025 оны 08 сарын 31 | Хариулах
  • Lucy (173.244.56.105)
    I’ve caught my husband cheating on me so many times, and when I told him that he always claims to have changed and all that… Now he’s hiding his phone from me, and I still think he’s cheating because I couldn’t hack into his phone anymore. So I contacted Henry via, Henryclarkethicalhacker@gmail. com, , This HACKER was able to hack his phone and prove to me that I have access to my husband’s phone and my husband doesn’t know about the hack…Right in my phone I have all of my husband’s daily activity phones in my phone I got to read all his chats, texts, calls, what-what-app, Facebook, and many other things this keylogger program really helped me.
    2025 оны 08 сарын 30 | Хариулах
  • yaaaj avhimbeeeeeeeeeeee (66.181.185.159)
    yaj avhi
    2025 оны 08 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 49 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 56 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 2 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 6 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 11 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 17 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top