x

Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ойн газар”-тай хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал болон албаны холбогдох хүмүүс оролцож санал солилцлоо. 

Зэвсэгт хүчин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ойн газар”-тай 2023 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа юм. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, “Шинэ Хархорум” хотын ногоон байгууламжид ойн зурвас байгуулах ажил өнгөрөгч VI сард хийгдэж одоогоор Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бүрэлдэхүүн “Эрдэнэт ТӨҮГ”-тай хамтран таригдсан модны арчилгаа, усалгааг зохион байгуулж байна. 

Мөн уулзалтаар Батлан хамгаалах салбарт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээс хойш хийгдсэн төсөл, хөтөлбөр, ажил, арга хэмжээний тухай товч танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтаар Зэвсэгт хүчний мод үржүүлгийн төвүүдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах, орон нутагт мод тарихад мэргэжлийн байгууллага, хүний зөвлөгөөг авч ажиллах, хүн, хүчний болон техник, тоног төхөөрөмжийн тусламж, дэмжлэгийг харилцан үзүүлэх, мод үржүүлгийн газар байгуулахад шаардлагатай байгаа газрын асуудалд дэмжлэг үзүүлэх талаар, ойн зурвас, ойн төгөл байгуулахын ач холбогдол, ойн сан бүхий газар нутгаас түлээ, түлшний гоожин бэлтгэх, зулзаган модны суулгац бэлтгэн авч болох талаар, говийн бүсэд болон бусад орон нутагт мод тарих үед урсгал зардалд дэмжлэг үзүүлж болох эсэх, ойн мэргэжилтэй хүний нөөцийн асуудлаар, гадаадын болон дотоодын, төрийн болон төрийн бус байгууллагаас зарлаж буй төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах талаар ярилцсан юм. 

Уулзалтын төгсгөлд иргэн бүр мод тарих нь Монгол орны болон дэлхий нийтийн хүмүүсийн зайлшгүй хийх арга хэмжээ болсон тул ард, иргэдийг мод тарихад нь дэмжлэг үзүүлж, хүн бүрийг мод тарих хүсэл, сонирхолд уриаллаа гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 41 мин Х.Баасанжаргал: Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Их хурал хуралдахад төвөгтэй байдал үүссэн 1 цаг 1 мин Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд энэ сарын 13-наас ажил хаялт эхлүүлнэ 1 цаг 9 мин Засгийн газар COP17-ын бэлтгэл, “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг хэлэлцэнэ 1 цаг 31 мин Байнгын хороодын хуралдаанаар Цэцийн дүгнэлт, төсвийн хуулиудыг авч хэлэлцэнэ 1 цаг 33 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн хуваарь 1 цаг 35 мин Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэд даргыг огцруулах, томилох асуудал хэлэлцэнэ 1 цаг 36 мин Нийслэл “Өргөө” зочид буудлын асуудлыг дахин сөхөж, өмчөө нэхэв 1 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 1 цаг 39 мин Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 16 цаг 29 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 16 цаг 31 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 16 цаг 31 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 16 цаг 34 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 16 цаг 37 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 16 цаг 38 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 16 цаг 45 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 16 цаг 47 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 16 цаг 48 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 18 цаг 16 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 18 цаг 43 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ
Top